Tuesday, September 18, 2007

МАХН Ерөнхий сайдаараа тоглочихлоо

Өнөөдөр сонин 9/15/07

Ерөнхий сайд гурван сайдад хариуцлага тооцох саналаа эгүүлэн татлаа. Үүнийг Та юу гэж үзэж байна вэ?

-Л.Гүндалай гишүүн Б.Жаргайлсайханыг огцруулах тухай саналаа татаж авъя гэхэд Ц.Нямдорж дарга “Тийм юм байхгүй. Санал гаргасан л бол бандан тас” гээд алхаа цохиж байсан шүү дээ. Үнэн юм бол энэ. Гэтэл одоо тэрбээр шал өөр юм ярьж, нэг суурин дээрээ хоёр холбироод байна. Дэгийн тухай хуульд зөвхөн хуулийн төслийг хэлэлцүүлгийн аль ч шатанд татаж болохыг зааснаас биш тогтоомж, тогтоол гэсэн үг байхгүй. Мөн сайдыг огцруулах, томилох, чөлөөлөх асуудал хууль хэлэлцэхээс өөр дэгтэй. Ерөнхий сайд намын бүлгийнхээ саналаар хууль бус алхам хийсэн. МАХН дотоод зөрчлөө даван туулахын тулд Ерөнхий сайдаараа ийм юм хийлгэж, хүний өмнө нүүр хийх газаргүй болгож байна. Тэд М.Энхболдоор зүгээр л тоглоод хаячихлаа. Энэ шийдвэрээс болж олон нийтийн өмнө МАХН-ын бүлэг ч, Ерөнхий сайд ч адилхан оноо алдсан.

Хэвлэлээс харахад Хууль зүй, дотоод хэргийн сайд Ерөнхий сайдыг гэмт хэрэгт холбоотойг үгүйсгэхгүй байсан. Гэтэл одоо прокуророос нөгөө гурван гишүүнийг хэрэгт холбогдолгүй гэж үзсэн тухай мэдээлж байна. Дөрвөн сайдыг огцруулалгүй саналаа татсаны хариуг прокурор барьж буй хэрэг. Тэд чинь 150 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаа авчихсан. Ер нь МАХН-ынхныг гаднаас нь хараад өрөвдөж байна, хэцүү л байгаа бололтой.

-Гэхдээ Ерөнхий сайд огцруулах үндэслэлээ тодруулаад намрын чуулганаар дахин оруулж ирнэ гэж байгаа.

-Хариуцлагын олон төрөл бий. Ямар нэг шалтгаан тоочихгүйгээр “Чи ажлаа хийж чадахгүй байна, баяртай” гэх нь улс төрийн хариуцлага. Ерөнхий сайдад тухайн сайд таалагдахгүй, эсвэл өглөө тааралдаад мэндлээгүй нь огцруулах үндэслэл байж болно. Уг нь МИ-8 нисдэг тэрэг осолдож, 15 хүн амиа алдсан байхад холбогдох сайд нарыг огцруулах асуудлаа УИХ-д оруулаад, яам, агентлагийн дарга нарт Засгийн газар өөрөө хариуцлага тооцох ёстой. Бас дахин ийм асуудал гаргахгүйн тулд ямар арга хэмжээ авснаа УИХ-д тайлагнадаг байх учиртай. Гэвч тэгсэнгүй. Онцгой байдлын асуудал эрхэлсэн сайд С.Отгонбаяр чөлөөлөгдөх өргөдлөө өгч байсныг эс тооцвол одоогоор нэг ч хүнд хариуцлага тооцоогүй байна. Хэрэв тухайн хүн ажилдаа хайнга хандсанаас болж онгоц сүйрсэн бол цаашаа эрүүгийн хариуцлага ярина. Бас иргэний, мэргэжлийн хариуцлага ч бий. Энэ олон хариуцлагыг хольчихоод, дараа нь тэр шалтаг буруу байж, саналаа татлаа гэдэг нь үнэн санаагаа далдалсан л үйлдэл.

-МИ-8 нисдэг тэрэгний ослын шалтгааныг тогтоох Ажлын хэсгийн дүгнэлт ОБЕГ, салбарын сайдыг буруутгасан хэлбэрээр гарсан гэдэгтэй санал нийлэх үү?

-Энэ чинь зөвхөн ОБЕГ-т хамаарахгүй. Холбогдох байгууллагууд хоорондоо уялдаатай ажиллаж чаддаггүйн нэг баталгаа нь осол. ОБЕГ, ХХЕГ хоёр онгоц нь хөөрмөгц л ИНЕГ-т найдчихсан. Гэтэл нөгөөх нь хянаагүй. Харин одоо бие бие рүүгээ буруугаа чихэж байна. Түрүүчийнхээ хүмүүст хариуцлага тооцож чадахгүй, цаашид ямар арга хэмжээ авах нь ч тодорхойгүй бараг хоёр сар боллоо. Дэндүү удаан байна.

-С.Отгонбаярын өргөдлийг цаг алдалгүй шийдэж чадаагүй болохоор УИХ ч үүнд буруутай юм биш үү?

-УИХ-ын алдаа байсан байж магадгүй. Гэхдээ АН энэ алдааг нь хуваалцахад хэцүү. Бид хариуцлага тооцъё гээд л хуралдаад байгаа. Хамгийн гол нь олонхийг бүрдүүлдэг МАХН, бусад намд байна. Бид завсарлуулахгүй гэсэн ч тэд захирамжаа гаргаад, амраад явчихлаа. Тэгэхээр дагахаас өөр аргагүй шүү дээ.

-МАХН-д чуулганыг түр завсарлуулаад үүсгэсэн бужигнаанаа цэгцлэх цаг хэрэгтэй байжээ гэвэл хүлээн зөвшөөрөх үү?

-Зөвшөөрнө. Дархан-Уул аймгийн Хонгор сумын асуудал, Ипотек, “Нинжа” нарын хууль гэх мэт олон асуудал байгаа учраас завсарлах хэрэг байна уу гэдгийг сануулсан. Заавал одоо завсарлаж, 24-нөөс эхэлж хуралдах гэсэн нь дотроо учраа олох, цаг авах гэсэн арга гэж таамаглаж байна.

-Спикер тэргүүтэй төлөөлөгчдийн сууж явсан онгоц ослын буулт хийсэн нь санамсаргүй хэрэг биш гэж АН-ын зөвлөл үзсэн. Энэ асуудлаар ТЕГ-т хандана гэсэн юу болов?

-Бид ТЕГ-т хандсан, хариу өгөх байх. Засгийн газрын хуралдаанаар энэ асуудлыг гурилдаад л өнгөрсөн. ИНЕГ-ыг буруугүй гэсэн байна. Онгоцны дугуйг хэзээ, хаанаас авчирсан, нисэх зурваст ан цав гарсан уу, эсвэл гадны нөлөө байна уу гэх мэт олон зүйлийг судлах шаардлагатай. Тэр дугуйг “Изинис” компанийн нисгэгчид буцаж явахдаа олж харсан гэсэн. Тэр дор нь тухайн газрыг тусгаарлаад юунаас болсныг тогтоох ёстой байтал шүүрдээд хэргийн ул мөрийг устгачихсан байна. Хэргийн баримтыг устгасан нь бас л гэмт хэрэг шүү дээ.

Энэ мэт ноцтой асуудал ИНЕГ-т бий. Бид лхагва гаригт зөвлөлийнхөө хурлаар энэ талаар хэлэлцээд ИНЕГ-ын даргыг огцруулах бичгийг Ерөнхий сайдад өгсөн. С.Батмөнх тус байгууллагын дарга болсноос хойш хэчнээн осол болсныг зүгээр л жагсаагаад бичихэд олон хуудас болж байна. Урд нь хэзээ ч ийм юм болж байгаагүй. С.Батмөнхийг зургаан сарын хугацаагаар түр томилсон юм билээ. Гэтэл нэг жил болчихож. Засгийн газар ийм хариуцлагатай албанд хариуцлагатай хүн томилж, тогтвортой ажиллуулах талаар бодох хэрэгтэй. С.Батмөнхийн дор ажилладаг мэргэжилтнүүд даргынхаа зөв байсан гэсэн тайлан бичээд УИХ-ын ажлын хэсэгт авчирсан. Тэднээс бодитой, мэргэжлийн дүгнэлт гарах найдлага байхгүй.
Тиймээс АН-ын зөвлөл “Хэрэв ИНЕГ, ТЕГ-ын хэлснээр туршилтын нислэгээ хийчихсэн, манаж хоносон юм бол санаатай байсан байж магадгүй” гэж үзээд шалтгааныг тогтоох хүсэлтээ ТЕГ-т тавьсан юм.

-Ц.Цэнгэл сайд үүнийг “Байдаг л зүйл” гэж тайлбарлаж байна лээ.

-Онгоцны далавчны хаалтыг 300 мянган ам.доллараар засуулах гэж байна шүү дээ. Энэ бол байдаг л зүйл биш. Ц.Цэнгэлээс ер нь хариуцлагатай, ухаантай үг гарна гэж бодох хэрэггүй. Галт тэрэгний хоёр толгой мөргөлдөж, гурван хүн нас барчихаад байхад л “Би огцрохгүй” гэж нүүрээ улайлгасаар үлдсэн биз дээ.

-МАХН дахь олон фракц, бүлэг хоорондоо зөрчилдөж, энэ нь төрийн хямралаар илэрлээ гэдэг. Тэгвэл АН-д ч бүлэг, фракц бий биз дээ?

-Бид үүнийг хэзээ ч үгүйсгэж байгаагүй. Нийгэмд олон янзын сонирхлын бүлэг байдагтай адил намд бас байх нь муу биш. Харин фракцаараа хэт ялгарч, хэвийн хэмжээнээс хэтэрвэл муу. АН үүн дээр алдаж, оносон, сургамж авсан учраас одоо бидэнд асуудал байхгүй. МАХН харин бүлэг, фракцтай байж үзээгүй учраас цочирдоод, дарах гэж зүтгээд байна. Тэр фракцынх нь тэмцэл төрийн ажилд нөлөөлж буй бол хэмжээнээсээ хэтэрсэн гэсэн үг. Нам, төрийн ажил тусдаа. Гэтэл нийслэлийн Засаг даргыг огцруулах бичиг өргөн барьж, НИТХ-ын дарга нь хүлээж аваад л. Ийм зүйлд хүргэхгүй л байх ёстой.

-Таван толгой, Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээний асуудал намрын чуулган хүртэл хойшлоод байна. Та үүнтэй холбоотой хуулийн төсөл боловсруулж байгаа гэл үү?

-Би альтернатив хуулиудын төсөл оруулах гэж байгаа. Одоогийн манай Ашигт малтмалын тухай хуульд тухайн ордыг улс, эсвэл компани нээсэн ч бай лицензээ авдаг ганц л арга, сонголт байна. Тиймээс дахин хэд хэдэн сонголт бий болгоё гэсэн юм. Монтенегро улсын хуулийг хуулж байгаа. Орчуулгаа арай дуусаагүй байна. Тухайлбал, LBA гэдэг аргыг АНУ-ын Засгийн газар нүүрсний уурхайдаа ашигладаг. Улсын өмчийн газар дор байгаа баялгийн нөөцийг тухайн компани өөрөө тогтоогоод хэдэн сая тонныг, ямар үнээр, хэзээ худалдаж авах талаараа өргөдөл бөглөөд түрээслэнэ гэсэн үг. Өөрөөр хэлбэл, газар дорх нүүрсийг ил гаргалгүйгээр худалдаж авна. Энэ арга Таван толгойн ордод тохирно. Мөн гэрээ хийх, орд дээрээ уурхай байгуулж, төмөр зам татуулаад зардлыг нь нүүрснээсээ төлөх гэх мэт арга байна. Энэ бол дэлхийд түгээмэл ашигладаг аргууд. Эдгээр аргыг хэрэглэснээр уурхай ашиглах эрх нь лиценз эзэмшигчийн гарт төвлөрдгийг болиулж, улс илүү хяналт тавих боломжтой.

-Төрийн өндөр албан тушаалтнуудаас авсан хөрөнгө орлогын мэдүүлэгт таныг зарим хөрөнгөө бичилгүй нуусан гэх мэдээлэл цацагдсан.

-Есөн давхар байшин, машин зэргээ нуусан гэж бичсэн. Энэ хөрөнгө миний 100 хувийн өмч болох “Интер” компанийн балансад харьяалагддаг. Үүнд хамаардаг бүх хөрөнгийг задалж бичих хуулийн заалт байхгүй, боломж үгүй. Ямар компанитай, эсвэл тухайн компаниас хэдэн хувь эзэмшдэгээ дурдахаас доторх хөрөнгийг сонирхохгүй гэсэн олон улсын жишгийг л бид энэ хуульд барьсан.

-Хаврын чуулган түр завсарлах хугацаанд гишүүд гадаадын уурхайнуудаар явна гэсэн байх аа. Хаагуур, хэчнээн гишүүн явах юм бэ?

-Одоо хаагуур явах талаар гишүүдээс саналыг нь авч байна. АНУ дахь LBA аргыг ашиглаж буй дэлхийн томоохон уурхайд очиж, энэ аргыг хэрхэн хэрэглэж байгааг нь судлах санал өгсөн. Ашигт малтмалын хуульд уялдуулж хэрэглэж болох ямар аргууд байгааг судлах зорилготой юм. Гишүүд өөрсдөө хүсвэл явж болно. УИХ-аас энэ ажилд зориулан 200 сая төгрөгийн төсөв гаргасан.


С.Туул

Friday, September 14, 2007

Уул уурхайг ашиглах олон арга байдаг

Өдрийн сонин 9/12/07

УИХ-ын гишүүн З.Энхболд уул уурхайг ашиглах олон арга байдаг гэж ярьдаг. Түүнээс энэ талаар тодруулга авлаа.

-Тавантолгойн ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээнд уг ордын 14 хувийг хувь хүмүүс эзэмшиж, үлдсэн 50 хувийг төр, мөн 36 хувийг гадаадын компани хувааж эзэмших гэсэн хувилбар яригдаж байна. Энэ хувилбарын талаар таны саналыг сонсох гэсэн юм.

-Энэ хувилбар хуучин ашигт малтмалын ч шинэ хуулийн ч заалтыг зөрчсөн. Энэ нь хайгуул хийж эрсдэл гаргасан байгууллага ашиглалтын лиценз эзэмшдэг заалт юм. Тэгвэл энэ 14 компани хайгуул хийгээгүй. Уг ордыг улс арав гаруй жилийн хугацаанд зуугаад сая ам.доллар гарздаж байж (одооны ханшаар тэр шүү дээ) илрүүлсэн. Тийм болохоор уг ордыг яаж ашиглах нь Засгийн газрын бүрэн эрхийн асуудал. Энэ эрхээсээ Засгийн газар татгалзаж болохгүй. Одоогийн ашигт малтмалын хууль их хязгаарлагдмал хууль. Энэ нь хайгуул хийнэ. Хайгуул хийсэн компани юм олбол давуу эрхтэйгээр ашиглалтын лиценз авна гэсэн заалттай. Тэгээд хууьд заасан аргаар ашиглана. Мөн бүх төрлийн татвар төлнө. Ашиглаж дуусаад нөхөн төлбөр хийнэ. Ингээд л гүйцээ. өөр гадаадад хэрэглэдэг илүү сайн аргуудыг хэрэглэх сонголт байхгүй. Гадаад улсуудыг ажиглаж байхад хэд хэдэн аргыг сонгож тухайн ордод ямар арга нь тохирохыг нь мэдэж байж ордыг ашигладаг. Нүүрсэн дээр гэхэд АНУ-ын хэрэглэдэг аргаар ашиглабал одоогийн хүндрэлээс гарч болох юм гэж би үздэг. Энд америкчууд LBA гэдэг аргыг хэрэглэдэг. Энэ арга нь Засгийн газрын өмчийн газар доор байгаа баялгийг Засгийн газрын өмч гэж үздэг. Тэгвэл уг ордыг ашиглах гэсэн компаниуд Засгийн газрын мэдлийн нүүрснээс тэдэн тонныг тэдээр худалдаж авъя гэдэг санал тавьдаг. Хэрэв тэнд нь дэд бүтэц байхгүй бол түүнийг байгуулах өртгөө нүүрсний үнэндээ оруулж тооцох гэх мэт. Таван толгойн ордод энэ арга тохирно. Уг ордод дэд бүтэц байхгүй. Тиймээс үүнийг байгуулах зардлаа нүүрсний үнэндээ оруулж тооцоод л нэг тонн нүүрсийг тэдээр худалдаж авна гэсэн үнийн санал хэлдэг байх нь зүйтэй. Энэ маш тохиромжтой арга. Нүүрсээ хэн нэгэнд өгөөд алдчихгүй. Мөнгө нь дор дороо орж ирнэ. Мөн хөрөнгө оруулж уурхай байгуулах зовлонгоос салгах гэх мэт.

-Иймэрхүү нөхцөлийг ашиглахын тулд Ашигт малтмалын хуульд нэмэлт оруулах шаардлага гарах уу?

-Хуульд эдгээр нэмэлтийг хийх хэрэгтэй. Мөн гэрээ хийгээд ашигт малтмалаа олборлуулах арга байдаг. Байгалийн баялгийг газар дээр гаргаж өг, эсвэл борлуулаад мөнгийг нь бидэнд өг гэсэн санаатай гэрээл дээ. Тэр мөнгөнөөс нь зардлыг нь тооцож буцааж өгдөг. Үүнийг гэрээгээр уурхайгаа ашиглуулах арга гэмээр юм уу даа. Мөн дахиад ч нэг арга байна. Баялаг бол манайх. Үүн дээр та нар уурхайгаа байгуул. Үнэ хүчин чадлыг нь тохиръё. Тэгээд үйлдвэрээ ажиллуулаад манайхныг сургаад зуун хувь бэлэн уурхай хүлээлгэж өг гэдэг арга. Энэ олон арга байхад одоогийн ашигт малтмалын хуульд байгаа цорын ганц ашигт малтмалаа ашиглуулах аргаас татгалзах цаг болсон. Яагаад гэвэл ашигт малтмалын орд болгон өөр өөрийн онцлогтой. Дэд бүтцээс хол ч байна, ойр ч байна. Зах зээлийн нөхцөл янз бүр байх, ашиглалтын нөхцөл өөр өөр гэх зэргээр. Энэ болгоныг уян хатан үзэж хамгийн их төрд ашигтай байх хувилбарыг сонгох шаардлага бий болжээ. Тийм учраас ашигт малтмалын хуульд өөрчлөлт оруулах хэрэгтэй.

-Тавантолгойн асуудлыг ярих үед энэ бүх аргыг тал талаас нь хэлэлцэнэ гэсэн үг үү?

-Тавантолгойг ярихаас өмнө Ашигт малтмалын хуульд өөрчлөлт оруулчих байх. Тэгэхээр энэ ордод хөрөнгө оруулах гэсэн компаниудын саналыг л судлах ажил үлдэх биз ээ.

-Тэр Тавантолгойг эзэмшиж байгаа 14 компани улсын төсвөөр хийсэн хайгуул орчин үеийн шаардлага хангахгүй хэмээн хэлдэг. Үүнийг та юу гэж үзэж байна?

-Шаардлага хангахгүй гээд тэд өөрсдөө хайгуул хийсэн бол бас ойлгож болох талтай. Тэд нэг ч хайгуул нэмж хийгээгүй. Зүгээр л улсын хийсэн юмыг мэдээллээ ашиглаад өөрсдийн болгоод авчихсан хүмүүс байхгүй юу.

-Уг ордыг хэн ч тоохгүй борлогдохгүй байсан хэмээн тэр эзэмшигч хүмүүс ярьдаг. Бараг хориод жил Эдийн засгийн хамтран туслах гэрээний орнууд үүнийг тоогоогүй. Бид л эх оронч сэтгэл гарган энэ ордыг авч үлдэж чадсан хэмээцгээдэг.

-Тэр үед яагаад борлогдохгүй байсныг мэдэх үү. Хятад Эдийн засгийн хамтран туслалцах гэрээний орон биш байсан. Уг ордыг тэр үед ашиглаж эхэлсэн бол зөвхөн хойш нь зөөх нь мэдээж. Хойшоо зөөгөөд Европын орнуудад хүргэхэд дэндүү өндөр зардал гарч байсан. Одоо Тавантолгойд ямар боломж бий болсон гэхээр урагш 250-хан км зөөгөөд зах зээлдээ хүрч байна. Тийм учраас л энэ орд үнэ цэнэтэй байна. Хуучин шиг урд хил хаалттай байгаа бол ялгаагүй л хэн ч тоохгүй орд байх байсан. Хятад дэлхий дээрх бүх түүхий эдийг сайн үнээр худалдан авч байна. Бид яагаад үүнээс хоцрох ёстой гэж.

-Тавантолгойг хувьцаа хэлбэрээр хүн болгонд хишиг хүртээх санал гараад байдаг. Энэ талаар таны бодол ямар байдаг вэ?

-Тавантолгой одоо байгаагаараа ямар нэгэн хөрөнгө биш. Газар доор байгаа баялаг нь төрийн мэдлийнх ч тэр нь зах зээл дээр гараагүй байна. Зах зээлд гарч байж л энэ үнэ цэнэтэй болно. Газар доор байгаа нүүрсэнд хэн ч мөнгө өгөхгүй. Үнэ цэнэтэй болсон хойно нь харин ард түмэнд хувьцаа хэлбэрээр тарааж өгөх үү. Сан байгуулж ард түмнээ боловсролтой болгох уу гэсэн бодлогоо ярина биз ээ. Эхлээд шаардлагатай дэд бүтцийг байгуулж нүүрсээ зарж ашиг болгох нь чухал. Хэзээ бодитой мөнгө орж ирэх нь чухал болохоос сайхан сайхан үлгэр ярих нь надад сонин биш. Миний түрүүний ярьсан LBA гэдэг арга энэ Тавантолгойд хамгийн сайн тохирч байгаа юм. Тэнд компани ажиллаж эхлээгүй байсан ч газар доор байгаа нүүрсэнд мөнгөө өгөөд эхэлдэг.

-Улсын төсвөөс хайгуул хийгдсэн орд газар олон байдаг уу. Ер нь орд газарт төр хувь эзэмших нь ашигтай юу?

-Энэ хоёр янз л даа. Ашиглаж эхэлсэн орд, ашиглаагүй орд газрууд гэж бий. Ашиглаж эхэлсэн ордууд улсын төсвөөс хайгуулд гаргасан зардлыг эргүүлж төлөөд л явж байгаа. Ер нь төр татвараа аваад л явж байх нь хамгийн сайн арга гэж би боддог. Төр ямар нэг хувь хөрөнгө оруулаад эхэлбэл эрсдэл үүрч эхэлнэ шүү дээ. Оюутолгойн төрийн мэдлийн хувийг би чухал биш гэж боддог. Үүний оронд татвараа аваад л явж байх нь чухал. Тэр 68 хувийн татвар зэсийн үнэ өнөөдрийнх шиг байвал таван тэрбум ам.доллар олно. Тэгвэл уурхайн хувь авсан тохиолдолд тэр уурхайгаас нэг тэрбум гаруй ам. доллар авахаа болино гэсэн үг. Тэгэхээр нэг нь мөнгө авах, нөгөө нь мөнгө зарцуулах чиглэл юм. Явж явж уурхай бидний зорилго биш. Уурхай дуусах үед амьдрах чадвартай иргэдтэй үлдэх нь бидний зорилго. Надад 34 хувийг авах уу, татвараа авах уу гэсэн сонголт ирэхэд би татварыг нь сонгоно.

-Танд ашигт малтмалын талаар өөр нэмж хэлэх зүйл юу байна?

-Биднийг ард түмэн харж байна. Ашигт малтмалаар баяжина хэмээн олон жил ярилаа. Эрдэнэтийг ашиглалтад оруулахад монголчуудын амьдрал хоёр дахин сайжирна гэж хэлж байсан. Тэгээгүй гэдгийг бид мэднэ. Эрдэнэтийг тойрсон хэдэн дарга нарын амьдрал л сайжирсан. Ийм юм болгохгүйн тулд уул уурхайтай холбоотой бүх мэдээллийг ил тод болгох ёстой юм. Ямар бүтээгдэхүүн зарж байна. Ямар татвар төлж байна гэх зэрэг. Үүнийг ил болгох эхлэлийг ашигт малтмалын хуульд заачихсан байгаа. Байгалийн баялаг бол ард түмний өмч. Түүнийг ашиглаж байгаа хүмүүс хуульд захирагдах ёстой. Татвартаа мөнгө өгөх ёстой. Ил тод байдлын санаачилга гэдэг байгууллагаас 395 ашигт малтмалын лицензтэй компаниас 193 нь огт татвар төлөөгүй гэсэн дүн гарсан. 83 нь нэг сая хүртэлх төгрөгийн татвар, 76 нь саяас дээш төгрөгийн татвар төлсөн дүн байна. Татвар төлөөгүй компанийг хаах хэрэгтэй. Хэдхэн том уурхайг ажиллуулахад хангалттай. Одоо ер нь улаан шугам татах хэрэгтэй. Байгаль орчноо эхэлж бодохгүй бол болохоо байж байна. 70-80 кг алтны нөөцтэй орд байгаль орчноо нөхөн сэргээх зардал гаргаж чаддаггүй юм билээ. 200 кг-аас доош нөөцтэй алтны ордод лиценз өгөхөө больж байгаа. Тийм учраас уул уурхайд хандах хандлагаа төр өөрчлөх хэрэгтэй. Бид илүү их санаачилгатай анхаарал тавьж ард түмний хяналтад оруулахгүй бол лиценз өгдөг сайд дарга нар дураараа дургиж дууссан байна.

-Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээн дээр түрүүний бидний ярилцсан шиг сонголтууд гарах уу?

-Татвараа л төл гэж шаардаж байна. Бүх төрлийн татвар төл, тэгээд л болно.

-Төрийн оролцоог нэмэгдүүлэх гэх зэрэг зүйл яригдаад байгаа тэр хамаагүй гэж үү?

-Хувь оролцооны цаана үргэлж мөнгө төлөх үүрэг явагдаж байдаг болохоор би хувьдаа хэрэггүй хэмээн бодож байна. Тэр уурхайд өгөх мөнгө бидэнд байхгүй

-Тавантолгойн хувьд гол бодлогыг Засгийн газар барина гэсэн үг үү?

-Засгийн газар тэр ордыг зуун хувь эзэмшдэг эзний хувьд хамгийн ашигтай хэлэлцээрийг хийх ёстой. Гэхдээ өнөөдрийн хуульд баригдаж болохгүй. Миний хэлээд байгаа гурав, дөрвөн хувилбарыг хэрэглэх нь зүйтэй.

-Таны энэ хувилбар дэмжлэг авах болов уу?

-Одооны хувилбар дэмжлэг авахгүй байгаа учир миний санал дэмжигдэнэ гэж бодож байна.

Жамбалын Сандагдорж

Хэд хэдэн Эрдэнэтээс олж болох мөнгийг аутсорсингоос олж болно

Өдрийн сонин 2007.9.11

Гадаад хэргийн яамны хурлын танхимд УИХ-ын гишүүн З.Энхболд “Хавтгай” дэлхий дээрхи Монгол чадамж ба боломж” сэдвээр лекц уншсан юм.

“Дараагийн арван жилд Өмнөд Солонгосын түвшинд хүрнэ гэвэл нэг хүнд ногдох ДНБ-ээ 15 дахин өсгөх хэрэгтэй” гэж тэр хэлж байлаа. Ийм өсөлтийг Монголдоо суугаад гадаад ажил хийх боломж буюу аутсорсингоор хийж чадна гэж тэр үзэж байна. “Газрын баялаг хязгаартай, оюуны баялаг хязгааргүй” гэж илтгэгч онцолсон. “Хавтгай” дэлхий дэх Монголын чадамж ба боломжийн тухай түүнтэй ярилцсан юм.

-Эрдэнэт Монголын “Саалийн үнээ”. Эрдэнэт үйлдвэрийн жилийн борлуулалттай тэнцэх мөнгийг нэг жилд аутсорсингоос олох боломжийн тухай та сая лекцдээ дурдлаа. Энэ талаар тодруулж ярьж өгөөч?

-Хүмүүсээ чадавхийг нь дээшлүүлж, боловсролд нь мөнгө хаясан тохиолдолд хэд хэдэн Эрдэнэтээс олох мөнгийг зөвхөн аутсорсингоос олж болно шүү дээ. Олж байгаа бэлэн жишээ Хятад, Энэтхэг гээд байна.

-Монголчуудын хувьд Монголдоо гадаад ажил хийгээд мөнгө олох боломж хэр байгаа вэ. Тухайлбал, хэлний болон мэдээллийн технологийн мэргэжилтний бэлтгэгдсэн нөөц хангалттай байж чадах уу?

-Тэгэхээр бүгдийг нь тэгээс эхэлнэ гэсэн үг л дээ. Хэлээ ч заана, мэдээллийн технологид ч сургана. Бусад мэргэжлээ ч заана шүү дээ. Тэгж байж л цаашаа явахаас одоо байгаа хэлнийхээ бэлтгэлээр юу ч болохгүй.

-Одоо бэлтгэгдэж байгаа түвшин ямар байна гэж үзэж байна. Монголд бэлтгэгдэж байгаа мэргэжилтнүүдэд ямар дүн тавих вэ?

-Бас л эхлэлийн чанартай. Цөөхөн хэдхэн сургууль компаниуд олон улсын түвшинд бэлтгэж байна. Дөнгөж энэ жилээс эхэлж байна л даа. Одоо байгаа мэргэжилтэн бэлтгэдэг систем шинэ салбарт ажиллах хүмүүсийг яагаад ч бэлтгэж чадахгүй. Бид сургалтынхаа систем, багш нар сурах бичиг хамаг юмаа өөрчлөхгүй бол.

-УИХ-аас ерөнхий боловсролын сургуулиуд, төрийн өмчийн их, дээд сургуульд англи хэлний хичээл ороход зориулж төсөв баталж өгсөн. Энэ бүхэн сургалтын агуулгыг өөрчлөхөд тодорхой хэмжээгээр нөлөөлж чадах болов уу?

-Чадна байх гэж бодож байна. Яагаад гэхээр сургууль болгонд 20 компьютертэй зайны сургалтын мултимедиа кабинетуудыг өгч байгаа. Дээр нь урсгал зардалд нь гурван тэрбум төгрөг өгч байна шүү дээ. 500 ам.долларын цалинтай англи хэлний хоёр багшийг сургууль болгонд хөлслөх мөнгө, цалин нийгмийн даатгалын шимтгэлийг бодож хийсэн. 400 багш хөлсөлж авна гэсэн үг.

-Эхлээд загвар сургууль байгуулж харуулбал үр дүнтэй биш үү?

-Зайны сургалтын онцлог тэр шүү дээ. Улаанбаатарын нэг сургуульд сайн ажиллаж байгаа бол тэр хичээлийн хөтөлбөр багш бүх юмыг “копидчихдог” байхгүй юу.

-Өвөрхангайн нэгдсэн эмнэлгийг интернэтийн боломжийг ашиглаж чадаж байгаа гэж сонссон юм байна?

-Телемедициний эхний элементүүд байгаа л даа. Яг барууны орнуудад байдаг шигээ биш. Гэхдээ бусад аймагтай харьцуулахад ямар ч байсан рентген зураг нааш цааш нь явуулдаг. Эндээс өндөр мэргэжлийн эмч онош тавьдаг тэр юмнууд нь байгаа юм билээ.

-Та аутсорсингийн тухай маш их ярьдаг. Тэгэхээр…?

-Би ярьдаг биш хийдэг. Сая 7.5 тэрбум төгрөг бүх нийтийн англи хэлний сургалтад зориулж төсвийн тодотголоор батлууллаа. Интернэтийн үнэ 2004 онтой харьцуулахад зургаа дахин буурлаа шүү дээ. Энэ болгон чинь ажил хийгээд байна гэсэн үг шүү дээ.

-Та саяхан Хятадын Далянь яваад ирсэн. Монголчуудад хэрэг болохоор аутсорсингийн сайн туршлага юу байв?

-Далянь арван жилийн өмнө эхлээд одоо жилдээ хоёр тэрбум доллар олж болдгийг л харуулж байна шүү дээ. Хэрвээ боловсролд хөрөнгө оруулаад, англи, япон хэлтэй мэдээллийн технологийн мэргэжилтэн бэлтгэж чадах юм бол ийм бизнес рүү орж болно гэдгийг л харуулсан. Арван жилийн өмнө аутсорсингоор юу ч олж байгаагүй хот шүү дээ.

-Далайд гарцгүй орон гэдэг сул тал байсан. Энэ сул талыг аутсорсингийн боломж нөхөж чадна гэж ойлгож болох уу?

-Аутсорсингоор хийгдэж байгаа ажил бол өөрөө үйлчилгээ. Энүүгээр хийсэн ажлыг чингэлгээр зөөх шаардлагагүй. Интернэтээр шилэн кабелиар, сансрын антеннаар дамжаад гараад явчихдаг. Тийм учраас Монгол Улс хаана оршиж байгаа нь сонин биш болсон. Монгол тийм ажил хийж чаддаг 100 мянган инженертэй байгаа эсэх нь л чухал.

-Мэдээллийн технологийн мэргэжилтэнг ямар хугацааны дараа бэлтгэх тооцоо байгаа вэ?

-Өнөөдөр бүх шатны их, дээд сургуульд 170 мянган оюутан суралцаж байна. Үүний арван хувийг мэдээллийн технологийн боловсрол руу чиглүүлье. Таван жилд 100 мянган инженертэй болох зорилт тавиад тэрэнд мөнгөө зарцуулъя л гэж байгаа. 100 мянган софтвэйрийн инженер, эсвэл англи эсвэл японоор үйлчилгээний ажил хийчихдэг нягтлан, хуульч, дуудлагын төвийн ажилтан зэрэг янз бүрийн түвшний зөндөө олон хүн байгаа байхгүй юу. Заавал бүгд дээд боловсролтой байх албагүй. Дунд боловсролтой хүмүүс ч гэсэн программ биччихнэ шүү дээ. “USI” компанийн мэдээллийн технологийн мэргэжилтэн бэлтгэдэг сургууль ТМС гэсэн үг. Сая төгрөг төлөөд хүмүүс ороод байгаа. Тэгэхэд дараалал үүсчихсэн байна шүү дээ. 400 мянган төгрөгөөр хувийн сургуульд орж, худлаа диплом авах уу. Сая төгрөг төлөөд, хоёр жилийн дараа ажилтай болох уу гэж хүмүүс прагматик сонголт хийж байна.

-Аутсорсинг цалингийн ялгаан дээр нөхцөлддөг. Харин энэ ялгаа арилчихвал яах вэ?

-Монголын нэг хүнд ногдох ДНБ 1000 доллар. Америкийн нэг хүнд ногдох ДНБ 50 мянган доллар байна шүү дээ. 50 дахин ялгаа байна. Энэ ялгаа арилтал олон жил болох байлгүй дээ. Ер нь бол бид хөгжсөн орнуудаас эхлээд үнэлгээ багатай, цаг их зардаг ажил авч хийнэ. Тийм ажил хийж сурсныхаа дараа үнэлгээ ихтэй, толгой шаарддаг ажил руу орно. Хүний чадавхиас л хамаарна.

-Гэрийн эзэгтэй нарт ажил хийх боломж олгодог homesoursing ч Монголд илүүдэхгүй юм билээ?

-Америкийн утасны дуудлагын төвүүдэд гэрийн эзэгтэй нар гэрээсээ ажлаа хийж байгаа. Компьютерээсээ харж мэдээлэл хэлж өгнө. Эсвэл онгоцны билет гэрээсээ зараад сууж байдаг. Тэгэхээр эзэгтэй нарт ч боломж бий. Хамгийн гол нь хэлний бэрхшээлийг арилгах, гэртээ интернэтэд холбогдох компьютертэй байх ёстой. Ийм тохиолдолд өчнөөн олон төрлийн ажил бодож олж болж байна.

-Аутсорсингоор юу хийж болох вэ гэдэг хүмүүст сонин болов уу. Та түрүүн Засгийн газрын зарим ажлыг аутсорсинг хийх тухай ч дурдаж байсан?

-Америкийн Засгийн газар зарим ажлаа, вэб сайт, иргэдэд үйлчлэх ажлаа хувийн компанид өгсөн. Тэрэн шиг Монголын Засгийн газар ч өндөр үнэтэй мэргэжилтэн шаардсан ажлаа хувийн компанид өгч болно шүү дээ. Яам, агентлаг бүрт интернэт хариуцсан хүн байгаа. Тэгсэн мөртлөө ажилладаг интернэт цөөхөн. Энэ болгоныгоо нийлүүлээд хувийн компанид гэрээгээр өгч болох юм.

-Гадаадад ажил хийж өгөх гэхээс гадна хүмүүс гэрээсээ ажлаа хийх боломж ч нэмэгдэж байх шиг байна?

-Одоо Улаанбаатарын төвөөр машинаар явснаас алхсан нь хамаагүй хурдан болсон. Түгжрэл үүсээд байхаар гэрээсээ ажил хийдэг хэлбэр рүү хүмүүс их орж байна. Гэрийнх нь утас ажлын утас нэг. Бүх юм нь холбогдчихоор хүн ажлын өрөөнд суух гэртээ суух ямар ч ялгаагүй. Гэртээ суух нь компанид ашигтай. Өрөөний түрээсийн зардлыг хэмнэчихнэ. Ажилтанд ч ашигтай. Замын түгжрэлд орж гацаж хамаг цагаа замд өнгөрөөж уурлахгүй. Гэртээ тав тухтай орчинд хүүхдэдээ илүү цаг гаргана. Тийм ажил хийж байгаа америкчуудын тоо жил ирэх тутам нэмэгдэж байгаа. Ажил гэр хоорондын зай зарим тохиолдолд 160 км байгаа. Өдөр болгон 320 км-ийг зөвхөн ажилдаа явахад зарцуулна гээд бодоод үзэхгүй юу. Гэтэл тэр улсууд долоо хоногт нэг удаа ажил дээрээ ирчихээд нүүр тулж уулзаад бусад үед гэртээ л байна. Тэр хүн Америкт аль эсвэл Монголд, Өмнөговийн Ханбогдод байна уу ямар ч ялгаа байхгүй болгочихсон интернэтийн тусламжтайгаар.

-Интернэтийн тийм боломж Монголд байгаа гэж үү?

-Дараа жилийн зургадугаар сар гэхэд бүх сум өндөр хурдны интернэтэд холбогдоно. Чи Өвөрхангайн Гучин-Ус суманд байна уу, Улаанбаатарт байна уу ялгаагүй болно. Өнөөдөр бүх аймгийн төв өндөр хурдны интернэтэд холбогдсон. Улаанбаатараас ялгаагүй сарын 20 доллар төлөөд л сууж байна. Өнөөдөр миний чуулган дээр хэлсэн таван минутын үг товчлуур дараад л Арвайхээрийн телевизийн оройн нэвтрүүлгээр гарчихдаг юм шүү дээ.

-Та интернэтийн боломжийг сонгогчидтойгоо харьцахдаа илүү ашигладаг уу?

-Би одоо вэб сайтаа шинэчилж байна. www.enkhbold.mn гэдэг шинэ хаяг авсан. Түүн дотроо өргөдөл бичдэг булан нээж байгаа. Сонгогчид надтай уулзах гэж цаг алдах хэрэггүй. Гэрийн хаягаа, и-мэйлгүй бол утсаа оруулаад хариуг нь бас интернэтээр авчихна.

-Гишүүд тойрогтоо очиход цаг бас мөнгө их шаарагддаг юм шиг ээ. Видео хурал хийвэл илүү ойр ойрхон сонгогчдоо сонсох боломжтой байх?

-Видео хурал хийж болно. Цаг тулчихаар би зарим баярын мэндчилгээг гэрээсээ өгчихдөг. Арвайхээрийн телевиз миний видео конференсээр хэлсэн үгийг бичиж аваад шууд явуулчихдаг.

-Аймаг, сумын төвийн түвшинд хүмүүсийг интернэт хэрэглүүлэхийн тулд чадавхижуулах хэрэгтэй. Мэдээж та Засгийн газар биш. Гэхдээ энэ чиглэлээр ямар нэг санаа байдаг уу?

-Компьютерийн, интернэтийн үнэ хямдарч байна. Эцэг эхчүүд хүүхдийнхээ боловсролд хөрөнгө оруулъя гэвэл интернэтэд холбогдсон компьютертэй байх учиртай. Тийм боломжгүй хүмүүст зориулсан үнэгүй интернэтэд холбогдох компьютерүүдийг Засаг даргын Тамгын газрын коридорт байрлуулахыг санаачилъя гэж бодож байгаа. Интернэтээр дамжиж төрийн бүх үйлчилгээ тушаал, заавар, хууль энэ бүхнийг ил тод болгох ёстой. Хүн ямар нэгэн мэдээлэл хайгаад төрийн байгууллагын үүд сахидаг биш интернэтээр дамжиж маш их мэдээллийг шуурхай авдаг боломж байх хэрэгтэй.

Батсүхийн Янжмаа

Thursday, September 13, 2007

УИХ-ийн гишүүн З.Энхболд: УИХ єєрийнхєє томилсон сайд нарт хариуцлага тооцох ёстой

Өглөөний сонин 2007_9_12

Єчигдєр саарал ордон нам жимхэн байлаа. Бүлэг, зєвлєл хоёулаа хуралдах байсан боловч МАХН-ын бүлгийн дарга Ц.Нямдорж томилолтоор гадагшаа явсан гэдэг шалтгаанаар МАХН-ынхан хуралдсангүй.

Харин АН-ын зєвлєл хуралдаж, Дархан-Уул аймгийн Хонгор суманд үүсээд байгаа мєнгєн
ус, цианит натрийн хордлогын талаар хэлэлцсэн юм. Тэд асуудлыг яаралтай хэлэлцүүлэхээр Монгол улсын Ерєнхий сайд М.Энхболдод бичиг үйлдээд байгаа гэнэ. Ингээд УИХ-ын гишүүн З.Энхболдтой ярилцсанаа хүргэе.

-Єнєєдєр Зєвлєл нээлттэй хуралдлаа. Чухам ямар асуудлуудыг хэлэлцсэн болоод хурлыг нээлттэйгээр зохион байгуулаа вэ?
-Сүүлийн үед Дархан-Уул аймгийн Хонгор суманд тархаад байгаа мєнгєн ус, цианит натри гэхчилэнгээр ард иргэдийн санааг зовоосон зүйлүүд байгаа учраас бид хурлыг нээлттэй хийлээ. Анх удаа ч биш, хааяа хааяа нээлттэй хуралдах шийдвэр гаргадаг шүү дээ. Тэр журмаараа єнеєдрийн хурлыг нээлттэй явууллаа. Хонгор сумын тодорхойгүй байдал нь олон хүний санааг зовоож байна. Зєвхєн Хонгор сумын асуудал ч биш, улаанбаатарынхны, дарханыхны асуудал болоод удаж байна.

Тэнд ургуулсан ногоо, ус, малын махыг идэж ууж болж байна уу тариагаар нь хийсэн гурилыг хүнсэндээ хэрэглэж болох юм уу зэрэг олон асуултанд тодорхой хариултыг Засгийн газар єгєхгүй байна шүү дээ. Гамшгийн хэмжээ нь яг үнэндээ ямар байгаа юм гэдгийг бид одоо хүртэл мэдэхгүй байгаа. Аргаа барахдаа бид Ерєнхий сайдад бичиг бэлдэж байна. "Наад Хонгорынхоо асуудалд үнэн зєвєєр хариулаач ээ. Тэр тусмаа хєндлєнгийн байгууллагаар үнэлүүлээч. НҮБ-ын гишүүн улсын хувьд манай улсад гамшиг боллоо. Бид єєрийнхєє хүчээр үүнийг шинжлэн судалж, бодит байдлыг тогтоож чадахгүй байна гээд муу нуухаар сайн илчилж, үнэнээ хүлээ" гэж бичиж байгаа. Яагаад гэвэл мєнгєн ус, цианит натрийн хордлого Монгол улсад анх удаа гарч байна. Тэрэнд тохирдог багаж, лаборатори, мэргэжилтэн, тийм аюул осол гарсан тохиолдолд яаж ажиллах заавар энэ болгон манайханд огт байхгүй байгаа нь үнэн байхгүй юу.

Чадахгүй байж чаддаг дүр үзүүлээд, тайвшруулаад байдаг. Энэ хооронд єнєєх гамшиг нь Улаанбаатар хотод орж ирээд олон хү-ний сүнсээр оролдвол хариуцлагыг нь хэн хүлээх вэ.
Ийм л юмыг бид єнєєдєр ярилаа. Тэгээд НҮБ-аас мэргэжлийн баг авчраад нэн даруй одоо байгаа байдалдаа бодитой дүн шинжилгээ єгч, лаборатори худалдаж авах шаардлага гарвал нєєцийн хєрєнгєнєєсєє гаргах хэрэгтэй.

Хэрвээ нэг суурин лаборатори, нәг явуулын лаборатори авчихвал Монгол улсын бүх нутаг дэвсгэр тэр тусмаа Ємнєговийн Ханбогд сум, Баянхонгор аймаг гэх мэт анхаарал татаад байгаа цэгүүдээ бүгдийнх нь шинжилгээг байгаагаар нь гаргаж, авах арга хэмжээнийхээ жагсаалтыг хийх ёстой. Шаардлагатай бол УИХ-аас хуулинд єєрчлєлт оруулъя, мєнгє тєгрєгийг нь ч баталж єгье. Ингэж хурдан арга хэмжээ авмаар байна. Уг нь УИХ "Ингэж арга хэмжээ аваач, тэгж арга хэмжээ аваач" гэж суудаг газар биш.

Засгийн газар гүйцэтгэх засаглалын байгууллагын хувьд маш шуурхай арга хэмжээ авдаг байх ёстой. 1996 оны наймдугаар сард Дархан-Уул аймагт онцгой халдвартай холяр гэдэг євчин гарсан. Тэрийг яаж дарсан түүхийг хүмүүс мартсан байж магадгүй. Тэр хавийг тусгаарлаад нэг ч хүн оруулахгүй, гаргахгүй болгож, дєнгєж байгуулагдсан Батлан хамгаалахын сайд Д.Дорлигжав маш єндєр зохион байгуулалттайгаар тархалтыг дарж байсан. Тэгж дараагүй байсан бол ямар гамшиг нүүрлэх байсныг сүүлд нь сонсоход аймаар санагдаж байсан шүү дээ. Гэтэл үүнээс дутахааргүй гамшиг учирчихаад байхад энэ Засгийн газар юу ч болоогүй юм шиг амгалан суугаад байгаад бид маш их харамсаж байна.

Түрүүчийн долоо хоногт уг асуудлыг хариуцаж байгаа сайд нарыг дуудаж, бид байр сууриа илэрхийлсэн. Тэгсэн ч түүнээс хойш ямар ч арга хэмжээ авагдсангүй. Одоо Ерєнхий сайдад нь албан бичиг єгєх гэж байна. "Үнэхээр тэр агентлагийн дарга, сайд нарын чинь яриад байгаа шиг байдал гайгүй байгаа бол та єєрєє гарын үсэгтэй бичгээ єг". Үүнийгээ ард түмэнд "Дарханы Хонгор сумаас айх хэрэггүй ээ. Тэнд хэдэн хүний гэдэс дотор дүүрснээс илүү зүйл болоогүй. Хор нь саармагжсан учраас санаа зовоод хэрэггүй. Хонгорын хүнсний ногоо, үр тариаг нь хэрэглэж болно" гэж нэг бол тайлбарлаж хэл. Эсвэл болохгүй бол болохгүйгээ хэлэх хэрэгтэй байна. Асуудлыг ийм л тодорхой байдал руу оруулъя гэсэн болохоос биш єєр зүйлийг бид яриагүй.

-Үнэхээр л асуудлыг та бүхэн шахаж шаардахгүй бол асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд "гайгүй" гэсэн хариултыг єгєєд байгаа шүү дээ?
-Харин тэгээд байгаа юм билээ. Бид бол гайгүй гэдэгт итгэхгүй байгаа. Яагаад гэхээр Хонгор сум нийт 2000 хүн амтай. Насанд хүрсэн 1000 гаруй хүнд үзлэг хийгээд үзэхэд 65,3 хувьд нь ямар нэгэн хордлогын шинж илэрсэн. Тэр нь цаг агаарын байдлаас шалтгаалаад нутгийнхныг янз бүрээр хордуулдаг юм билээ. Халуун болохоор хүмүүсийг хордуулах нь улам ихсэх жи-шээтэй. Ийм ийм асуудлууд үүсээд байхад бид
Засгийн газрын сайд нар юм уу, агентлагийн дарга нарын хэлсэн үгэнд нь итгэж, аюулгүй юм байна гэж бодож сууж чадахгүй. Үнэхээр аюултай нь мэдэгдээд байна шүү дээ.

-Нэгэнт энэ Засгийн газрын талаар ярьсан болохоор саяхныг хүртэл огцрох гэж байсан дєрвєн сайдын асуудлыг хєндье. Ерєнхий сайд огцруулахаар санал оруулаад байсан гурван сайдынхаа нэрийг татчихлаа. Хууль журмандаа ийм урваа шарваа зүйл байж болох уу?
-Нэгдүгээрт хуулиараа Ерєнхий сайд тавьсан асуудлаа татаж авч болохгүй. Энэ бол хуулийн тєсєл биш. Сайдыг томилдог, чєлєєлдєг тусгай процедураар явагддаг. Тэр нь хууль хэлэлцэхээс тусдаа УИХ-ын Дэгийн тухай хууль, Засгийн газрын хууль дотор байдаг. Нэгэнт сайдыг огцруулна гэсэн бол буцааж нэрийг нь татахыг зєвшєєрсєн хуулийн заалт байхгүй юм билээ. Лүндээ даргын уншаад байгаа "Асуудлыг ямар ч шатанд нь татаж заана" гэдэг зүйл зєвхєн хуульд зориулсан хэсэг байгаа юм. Хуулийн хэлэлцүүлгийг тэгж болдог ч одоо бол хууль биш, тогтоолын хэлэлцүүлэг явагдаж байгаа шүү дээ. Дээр нь тоглож байгаа юм шиг огцруулна, эсвэл огцруулахгүй гээд байж болохгүй шүү дээ. 15 шүхэрчний амь эрсэдлээ гээд єчнєєн олон болох, болохгүй үйл явдал єрнєлєє.

Улс тєрийн хариуцлага хүлээлгэх тухай ярьж байгаа болохоос биш Эрүүгийн юм уу, Иргэний хохирлын хэмжээний хариуцлагын тухай бид яриагүй. Улс тєрийн хариуцлага бол уйл явдал боллоо, олон хүн амь насаараа хохирсон байна, за яв даа гээд хариуцлага тооцдог зүйл. Түүнээс биш хэдэн тєгрєгийн хохирол учирсан юм, Эрүүгийн хариуцлага юм уу, Эрүүгийнхээ хуулиар ямар арга хэмжээ авах ёстой юм гэхчилэнгийн асуудлууд улс тєрийн хариуцлагаас хамаагүй хойно явагддаг. Хуулийн байгууллагууд үүний учрыг олж, гэм бу-руутай этгээдийг тогтоодог тус тусдаа хариуцлагатай зүйл шүү дээ. Энэ тєрлүүдийг хооронд нь холиод заавал буруутайг нь олж байж сайдаа огцруулна гэж явахын оронд эдгээр дєрвєн сайдаа огцруулчихсан бол дараагийн хүмүүс нь ажлаа авч, ядаж тулгамдаад бай аа гамшигтай үр дүнтэй тэмцмээр байна. Ажил нь ийм зуун задгай, жаран ангархай байхад УИХ-ын дарга нь гадаадад айлчлаад явчихсан, намынх нь бүлгийн дарга нь дагаад явчихсан байгаа нь хариуцлагагүй л санагдаж байна.

-Єчигдєр бас дарга нь байхгүй гээд бүлэг хуралдсангүй?
-Тийм байж болохгүй. Бүлгийн дэд дарга Р.Эрдэнэсүрэн байна, УИХ-ын дэд дарга Д.Идэвхтэн байна. Хоёр албан тушаалтан явснаас болж УИХ-ын ажил зогсох ёсгүй. Манай намын зєвлєл хуралдаж байгаа шиг МАХН-ын бүлэг хуралдаад саяын миний ярьсан шиг олон асуудлыг шийдэж байх ёстой шүү дээ. Бидний хувьд амрахаа урдаа тавихгүйгээр асуудлаа шийдтэл ажиллая, хамаагүй аравдугаар сарын 5 хүртэл зүтгэе гэсэн байр суурьтай байгаа. Тойрог руугаа явах л жаахан оройтчих гээд байна даа. Энэ мэтчилэн олон асуудал хуримтлагдчихаад байхад зүв зүгээр санаа амарлингуй явж болохгүй.

-Тэгвэл таны дээрх яриагаар Ерєнхий сайд гурван сайдынхаа нэрийг татсанаар хууль зєрчсєн гэж ойлгож болох уу?
-Ерєнхий сайд хууль зєрчиж, бичиг ирүүлсэн. Тийм учраас хамгийн анх ирүүлсэн дєрвєн сайдад хариуцлага тооцох асуудлаа оруулж ирээд шийдүүлж, дараа нь мєнгєн ус, цианит натрийн хорыг хэрхэн арилгах талаар бидэнд шуурхай тайлбарлаж єгєєд ард түмний санааг амраах хэрэгтэй. Гэтэл тэгэхгүй байна л даа. Үндсэндээ Засгийн газар урагшгүй ажиллаж байгаа учраас чуулган завсарлахгүй байна шүү дээ.

-Ерєнхий сайд гурван сайдынхаа нэрийг татаж, харин С.Отгонбаяр сайд барьцах байдлаар єргєдлєє буцааж авлаа. Тэгэхээр "Ми-8" онгоцны сүйрэл болоод амиа алдсан шүхэрчдийн хариуцлагыг хэн үүрэх болж байгаа юм бэ?
-Нэгдүгээрт, УИХ єєрийнхєє томилсон сайд нарт хариуцлага тооцох ёстой. Хоёрдугаарт, Засгийн газар єєрийнхєє томилсон агентлагийн дарга болоод доод албан тушаалтнууддаа хариуцлага тооцож, ажил тєрлєєс нь чєлєєлж єгєх хэрэгтэй. Ялгаагүй л улс тєрийн хариуцлага хүлээж, цаашид эд материал бусад олон хариуцлагыг үүрэх ёстой. Тэгтэл бүх юм найран дундаа замхараад дуусч байна.
Ер нь тэгээд хамгийн буруутай газар чинь Иргэний нисэхийн ерєнхий газар шүү дээ. Онгоц хєєрєх, буух, буцаж ниссэн газраа ирэх хүртэл нь Иргэний нисэхийн ерєнхий газар зуун хувь хянах ёстой. Гэтэл ямар ч буруугүй гэсэн дүгнэлтийг хувьсгалт намынхан гаргаж, манай намынханд шахаж байгаа бол энэ бодьтой биш. Цаашид улс тєрийн зорилгоор ашиглахаар бэлтгэгдсэн дүгнэлт байна гэж бид харж байгаа. Үнэн мєнийг олохын тулд ажиллаагүй гэсэн үг шүү дээ.

-Дайран дээр давс гэгчээр ОБЕГ-ын асуудал эрхэлсэн сайд С.Отгонбаяр ч єргєдлєє буцааж авсан нь олныг бухимдуулж орхисон?
-Тэрийг тодорхой нєхцєлтэйгээр хэлсэн. Дєрвүүлээ бол огцоръё гэж байтал зєвхєн єєрийг нь буруутай, нєгєє гурвыг нь буруугүй гэсэн дүгнэлт гаргахаар нь тиим шийдэл гаргасан байх. Аливаа юмыг үйл явдал дунд нь бүтнээр нь харахгүй бол тасалж харж болохгүй.

-Тэгэхээр саяхан МАХН-ын гурван гишүүн "Хадгаламж" банкны асуудалд нэр холбогдлоо. Сєрєг хүчний гишүүний хувьд үүнд ямар бодолтой байна?
-Энэ хэргийн эцсийн дүнг шүүх л тавина. Одоо прокурорынхоо шатанд яваа юм билээ.
Прокурорын шатнаас шүүхийн шатанд очоод буруутай, буруугүй гэдэг нь гараад ирнэ. Харин одоо ярихад эрт байна.

-Гэхдээ та хувьдаа үүнд ямар бодолтой явна. Тэд ийм хэрэгт холбогдож чадах хүмүүс үү гэдгийг нэг танхимд ажиллаж байгаагийн хувьд хэлж болох байх?
-Шүүхийн эцсийн дүгнэлт гараагүй байхад би юу ч хэлэхгүй. Гэхдээ 2000-2004 онд сєрєг хүчний хяналтгүйгээр хувьсгалт нам дангаараа эрх барьж байхдаа хийсэн маш олон будлиан 2004 оноос хойш илэрч байна. ХЗХ гэж олон мянган хүний мєнгийг луйвардсан хэрэг гарлаа. АН-ынхан шахсны үр дүнд МАХН арга буюу мєнгийг нь гаргаж єгєхєєр болж байна. "Сапу" худалдааны тєв шатсан хэрэг гарч, "Хадгаламж" банкнаас мєнгє алга болсон нь тодорхой боллоо. Гаалийн Х.Баатарын хэрэг ч илэрлээ шүү дээ

Энэ болгон сєрєг хүчний хяналтгүйгээр нэг улс тєрийн хүчин дангаараа гарвал ямар аюултайг харуулж байна. Тийм учраас Х.Баатарын хэрэг шиг шүүхийн шийдвэр гарч, хэрэг шийдэгдсэний дараа энэ талаар юм хэлнэ.

-Сєрєг хүчний хувьд танайхан энэ асуудлыг прокурорын газраас татан авч, хяналт тавих боломжгүй юу?
-Бид зєвхєн хуулийн байгууллагынхан уг асуудалд шударга хандаасай гэж хүсч байна. Мєрдєн байцаалтын явцад оролцдог эрх УИХ-ын гишүүдэд байхгүй. Энэ хэргийг зєв шударгаар шийдвэл бид чимээгүй байна. Тал засаж, урд талын олон дуулиантай хэргүүд шиг зам харвал хэрэг дууссаны дараа бид харин татаж авч, шалгалт хийхийг үгүйсгэхгүй.

(Єглєєний сонин 180/245)
С.БЭЛЭГМАА

Sunday, August 5, 2007

Өдрийн сонины 6.8.07 дугаарт өгсөн ярилцлага

З.Энхболд: Ашигт малтмалын асуудал цэвэр бизнесийн хэрэг юм

УИХ-ын гишvvн З.Энхболдтой уулзаж ашигт малтмалыг тойр­сон сvvлийн vеийн байд­лын талаар байр суурийг нь сонссон юм.

Тэрбээр vvнийг хэд хэдэн зvйлээс эхлэх ёстой. Эхлээд Vндсэн хуулиас уг асууд­лыг авч vзье. Vндсэн хуульд газар, тvvний хэвлийн баялаг бvх ард тvмний мэдлийнх гэж заасан. Дараа нь Ашигт малтмалын хуулиар хэн эрсдэл хийнэ тэр ашиглах эрхтэй болдог. Нэг ёсондоо зvгээр эзгvй газар байлаа гэхэд хэвлийдээ баялаг байгаа эсэхийг нь хайгуул хийн мєнгє зарж байж олж авсан бол тэр хvн ашиглах эрхтэй болно гэсэн vг. Ашиглах эрхтэй болж байгаа нь бvрмєсєн эзэн суулаа гэсэн vг бас биш. Тэр газар дор байгаа баялгийг ухаж гаргах борлуулах л эрхтэй боллоо гэсэн vг. Ингэхдээ манай улсын бvхий л хуулийн дагуу vйл ажиллагаагаа явуулна. Нєєцийн татвар, ашгийн татвар тєлж, хvмvvсийг ажилтай болгох гэх мэтчилэн.

-Та лиценз хэн эзэмших тухай ярилаа. Лицензийг чинь хэн чадалтай нь дайрч ороод булаацалдаад л авч байгаа харагддаг шvv дээ?

-Энд ялгаа бий. Газар доорх баялгийг хэн ч ємч­лєхгvй. Оюу толгой ч тэр Таван толгой ч тэр. Vvнийг бvгдээрээ ойлгож байгаа. Манай Ашигт малтмалын хуульд хэн хєрєнгє хаяж эрсдэл хийж нээсэн байна тэр давуу эрхээр ємчлєх эрхийг авах хуультай. Тэр нь нєгєє лицензийг хэлээд байна. Энд ямар маргаан гарч ирсэн гэхээр нєгєє тvрvvнд нь зогссон хvн авч болдог лиценз дотор улсаас хєрєнгє мєнгє гарган нєєц баялгийг нь тог­тоосон 600 гаруй орд газрыг холиод зарж орхисонд хамаг учир байна. Огт хайгуул хий­гээ­гvй газрын лицензтэй хо­лиод нєєц нь тогтоогдсон газруудыг тараасан. Энэ бол том алдаа болсон. Гэхдээ vvнийг зориуд санаатайгаар хийсэн vйлдэл гэж би боддог. Ашигт малтмалын ХЭГ-ын дарга байсан н.Жаргалсайхан гэгч янзын нєхєр vvнийг хийсэн. Хамгийн их нєєц байгаа газрыг тэр нєхєр єєрєє авсан байдаг юм. Жишээ нь, Сvхбаатар аймгийн “Цайрт минераль”-ийн одоо ашиг­лаж байгаа талбай, Таван толгой гэх мэтийг. Vvнийг Америкт эрvvгийн гэмт хэрэг гэж vздэг. Байгууллагын до­тоод нууцыг єєрийн эрх ашигт ашигласныг гэмт хэрэг гэж vздэг. Таван толгойн нєєцийг улсаас тогтоосныг мэдсээр байж нєєцийг тогтоогоогvй талбайтай адилаар худал­даанд гаргаад, тvvнийгээ єєрєє авна гэдэг нь хулгайн хэрэг мєн.

Тvvнээс л энэ хэл амны бай болоод байгаа Таван­толгойн тvvх эхлэж байгаа юм. Улсын тєсвєєр хайгуулыг нь хийсэн эдгээр ордыг хувь­даа авсан. Нэгэнт орд хувьд очсон vеээс хойшхи тєлбєр огт хийгдээгvй. Тэр тєлбєрийг авах хэрэгтэй гэж УИХ дээр vзсэн. Ордыг улсын тєсвєєр нєєцийг нь тогтоосон. Тэр зардал эргэж огт тєлєгдєєгvй гэсэн vг. Тєрийн мєнгєєр нєєц нь тогтоогдсон олон орд ийм байдлаар зардал нь тє­лєг­дєєгvй олон жил боллоо. Євєрхангайн алтны орд, “Цайрт минераль” гэх мэт. Бай­галь л сvйдээд байдаг, єєр тєрд наасан юм огт байхгvй байна. Олон тvмэн ашигт малтмал их чухал гэдгийг ойлгоод ирэхэд тєр бас єєрийн­хєє эрх ашгийг эргэж харж байна. Шинэ Ашигт малт­малын хуульд Vндсэн хуулийн vзэл санааг оруулж єгєєд, лиценз бол хєрєнгє биш, зєвхєн зєвшєєрлийн бичиг гэдгийг суулгаж єгсєн. Vvнийг би санаачилж оруул­сан. Олон улсын жишгийг харсан ч баялагийн эзэн нь зєвхєн ард тvмэн юм. Ард тvмэн єєрийн юм аа ямар янзаар хэнд ашиглуулах, тvvнээс олсон мєнгє тєг­рєгийг яаж олон тvмэнд хvр­тээх нь чухал болохоос тэр ашигт малтмал дээр ажиллах vйлдвэрийн хэдэн хувь нь тєрийн мэдлийх байх зэрэг нь дараагийн асуудал юм. Оюун­толгой, Тавантолгойн орд­той байгуулах гэж байгаа гэрээ сая УИХ-д орж ирсэн. Vvнд би шvvмжлэлтэй ханд­даг. Улсын тєсвєєр олсон орд, хувийн хєрєнгєєр илрvvлсэн ордод хандах хандлага хоёр єєр байх ёстой гэж vздэг. Тэгэхэд УИХ-д оруулсан тє­сєл усны тусал шиг адилхан байгаа нь буруу. Нєхцєл нь шал єєр байх хэрэгтэй. Мєн Тавантолгойн улсын тєсвєєс хийсэн хайгуулын зардлыг тєлєєгvй байхад уг компанид ашиглалтын лицензийг шил­жvvлсэн нь буруу. Энэ мєнгийг тєлсєн тохиолдолд ашиглах эрхийг нь єгч болох л доо. Гэтэл эдгээрийг алийг нь ч тєлєєгvй, дээр нь 4.4 тэрбум тєгрєг гэсэн маргаантай асуудлыг оруулж ирсэн. Улсад зохих ёсоор тєлсєн мєнгє нь 400-хан сая тєгрєг тєлсєн байдаг юм. Хаанаасаа ч тэр олон тэрбумыг гаргаж ирээд нэхээд байгааг ойлгохгvй байна.

-Оюутолгойн хєрєнгє оруулалтын гэрээний та­лаар ямар бодолтой байгаа вэ?

-Оюутолгойн гэрээний хувьд одоо манайд хvчин тєгєлдєр мєрдєгдєж байгаа татварын хуулийн гурван заалтыг хєнгєлж єгєхєєр оруулж ирсэн. Нэгдvгээрт, 68 хувийн татвараас чєлєєлєх, хоёрдугаарт, гадаадад гаргах ногдол ашгийн арван хувийг тєлєхгvй, алдагдалтай жи­лийн татварыг манай хуулиар хоёр жил хойшлуулдаг, тvv­нийг таван жилээр хойшлуу­лах гэх зэрэг хєнгєлєлт vзvvлэхээр заажээ. Єєр жи­жиг сажиг зvйл байгаа. Хам­гийн томоос нь дурдахад л ийм байна. Эдгээр татварыг хєнгєлєхєд дахиад нэг Оюу­толгой барих хэм­жээний мєн­гийг авахгvй орхино гэсэн vг.

-Гадуур хєрєнгє оруу­лал­тын гэрээг их эсэр­гvvцэж байна. Vvнийг та юу гэж бодож байна вэ?

-Хєрєнгє оруу­лагчийг хєєгєєд явуулчих ухааны юм яриад байна. Тусгаар улс юм бол хєрєнгє оруулж хєгжих хэрэгтэй. Гэхдээ єєрийн хуулийг мєр­дvv­лэх л ёстой. Бид яагаад ОХУ-аас болохоор 68 тат­варыг авдаг, Канадаас болох­оор авч болохгvй гэж. Харин Канадаас илvv авахад буруу юм байхгvй. Орос бид­ний тvvхэн харилцаа ямар билээ. Оюутолгой, Тавантол­гой бол цэвэр бизнесийн асуу­дал юм. Тєр байгаа баял­гаа ашиглан бизнес хийх гэж байна. Vvнд ямар нэгэн улс тєржилт, хийрхэл байх хэрэггvй. Цэвэр бизнесийн асуудалд сэтгэлийн хєдєл­гєєнгvй хандах хэрэгтэй. Ийм зvйлд оросуудын хэлдэг “Хvй­тэн толгойгоор хандах” гэдэг vг тохирох мэт. Нэг vгээр хэлэхэд “наймаанд найзгvй” гэсэн vг л дээ. Цэвэр мєнгє ярих асуудал. Энэ хоёр тєслийг ашигласнаар тєрд хэдэн тєгрєг орох вэ л гэж тооцох хэрэгтэй. Vvнийг он оноор нь тооцох. Тэнд ямар бvтээн байгуулалт явагдах гэх зэрэг. Гэхдээ бvтээн байгуулалт гэдэг нь бидэнд ашигт малтмалаасаа хамаа­гvй бага ач холбогдолтой. Тє­мєр зам тавих гэхэд л тvvгээр нь ямар бид зорчих биш. Тэд нар л нvvрс, зэсээ зєєнє. Мєн энэ хоёр том тєсєлд бид хувь эзэмших гэвэл энэ нь эрсдэл дагуулах магадлалтай. Яагаад гэвэл vйлдвэр байгуулахад бид бас мєнгє гаргах болно. Гэтэл маргааш зэсийн vнэ унавал яах билээ гэхчилэн. Тийм шаардлага байна уу, vгvй юу. Vvнийг УИХ-ын ги­шvvд сонгох шаардлагатай. Засгийн газ­раас оруулж ир­сэн тєсєлд энэ бvгдийг тооцоо­гvй. Зvй нь яах байсан гэвэл би энд Монгол Улсыг компан­итай зvйрлэж хэлье. Гэхдээ манай улс компани биш шvv. Тусгаар тогтносон бvрэн эрхт улс. Компани гэж бодоод улсын хоёр сая таван зуун мянган иргэн хувьцаа эзэмшигч гэж бодъё. УИХ бол Тєлєєлєн удирдах зєвлєл юм. Тvvнийг дєрвєн жил биднийг тєлєєлєєд ажил хий гэж сонгосон. Зас­гийн газрыг болохоор УИХ томилдог. Тэд бидний баталж єгсєн мєнгєєр хийх ёстой зvйлээ хийнэ гэсэн vг. Ийм л vvрэг рольтой байгаа юм. Одоо компани хєрєнгє оруу­лалтын шийдвэр гаргах гэж байна. Томоохон, удаан жи­лээр хийгдэх 30-40 жилээр vргэлжлэх хєрєнгє оруулал­тын шийдвэрийг дєрєвхєн жилээр сонгогдсон бид ший­дэхэд хэтэрхий хvнд байна. Vvнийг бид сонгогчидтойгоо ярилцах хэрэгтэй. Ийм том хєрєнгє оруулалт яриг­даж байна. Засгийн газраас ийм гэрээний тєсєл єглєє. Єнєєдєр мєнгє хэрэгтэй бай­на уу. Ирээдvйд орж ирэх мєнгє хэрэгтэй байх уу гэх зэрэг. Оюутолгойд тєрийн мэдлийн хувьцааг санхvv­жvv­лэхэд одоо тэрбум гаруй ам.доллар тєсвєєс гаргах хэрэгтэй болж байна. Ийм их мєнгє тєрєєс єгєх хэрэг бай­гаа юу гэх зэрэг. Энэ мєнгєєр єєр юм хийвэл зvгээр биш шvv. Энэ хувьцааг тєр авсан тохиолдолд татварын орлого ямар байх юм. Аваагvй то­хиол­долд татвар ямар байх юм гэх зэрэг. Энэ сонгол­туудыг Засгийн газар бидний ємнє тавих ёстой. Vvнийг ард иргэдээр хэлэлцvvлэх ёстой. Тэгэхэд ямар ч сонголтгvй гэрээ ємнє тавьчихаад “За vгvй хоёрын нэгийг авах хэ­рэг­тэй байна” гэж тэр “Айвен­хоу майнз”-ын захирал ша­хаж байгаа нь дарамталсан шинжтэй байна. Засгийн газ­рыг шахаж болох юм. Нєгєє их єр тєлєхєд мєнгє єгсєн гэх зэргээр. УИХ-ыг бол тэгж дарамталж чадахгvй. Бид сонгогдсон мандаттай хv­мvvс, vvнийг ард тvмнээс авсан. Наад уурхай чинь 40-80 жил ажиллах уурхай. Бид дєрєвхєн жил ажиллана. Наян жилийн шийд­­­вэрийг гурван сар бодъё. Гадны мэддэг чаддаг хv­мvvсээс асууя. Хамгийн сайн шинжээч авч ирж єєрсдийн­хєє тєлєє ажиллуулъя. Бид­ний ємнєєс “Айвенхоу майнз”-тай гэрээ хийг. Бид нєхцєлєє тавина. Энэ бая­лгийн 50 хувийг авах ёстой. Тvvнээ єнєєдєр авмаар бай­на. Янз бvрийн зам байгаа. Гэтэл тvрvvний миний ярьсан гурван татварыг авахаа больс­­ноор наана бодоход 600 сая, цаанадаж 5.5 тэрбум ам.дол­лар алдах гэрээ хийч­ихээд байна.

-Та бvхэн гадаадын шин­­­жээч авах тухай ярьж байна. Эхний алхмаа хийж эхэлж байгаа юу?

-Тєсвєєс мєнгє батлагд­вал гадаадаас шинжээч авна. Нээлттэй нийгмийн шугмаар ирсэн хvмvvс, мєн мэргэж­лийн хvмvvс бий. Манай Сан­гийн яамны хvмvvс их ха­риуцлагагvй ажиллаж байх шиг. Хэнтэй тулж байгаагаа тєсєєлєхгvй байгаа юм. Тэр манайд орж ирж байгаа ком­паниуд чинь барууны vзэл суртлын бvтээгдэхvvнvvд биеэрээ байгаа нь тэр. Би тэр сургаалыг биеэрээ очиж сур­сан хvн шvv дээ. Хойд Аме­рикийн сургуулиудад заадаг онол бол “хувьцаа эзэм­шигч­дэд хамгийн их ашиг єгє­хийн тєлєє” гэсэн сургаал юм. Тэгэхээр нєгєє талдаа юу ч єгєхгvй гэсэн vг л дээ. Тэдний явдаг систем ийм юм. Тэд­нийг буруутгах арга байхгvй. Онол ном нь тэр юм. Харин бид сул дорой байж байгаад тэдэнд хамаг юмаа єгчихгvй байж, тэдэнтэй адил сэтгэдэг тэдэн­тэй адил хvчтэй хvмvvсийг єєдєєс нь илгээх нь зvйтэй. Тийм учраас бид алдаа гаргаж болохгvй. Ядаж дєрвєн хувил­бар гаргаж судлах хэрэгтэй байна. Би хувьдаа ирээдvйд мєнгє олно гээд хувьцаа эзэм­шинэ гэдэг нь буруу. Маргаашийн єєхнєєс єнєєд­рийн уушиг дээр гэдэг vг бий. Ирээдvйд олдох тэр олон тэрбум ам.долларын тєлєє мєрєє­дєєд ч хэрэггvй. Ирээ­дvйд яагаа ч билээ. Єнєєдєр мєнгє хэрэгтэй байна. Ашигт малтмал дуусахад єєр юмаар амьдарч сурсан байх хэрэг­тэй байна шvv дээ. Тийм учраас єнєєдєр мєнгє хэрэг­тэй. Тvvнийгээ зєв ашиглаж оюун ухаанаар амьдарч сурах хэрэгтэй. Ингэж чадвал нэг vеийн дотор манай ард тvмний амьдрал мэдэгдэхvйц сай­жирч чадна. Vvний тєлєє л явуулах хэрэгтэй. “Эрдэнэт”-ийн 51 хувийг vнэгvй авчихсан сайхан байна гэдэг. “Эрдэнэ­т”-ийг бид их vнэтэй авсан шvv дээ. Тухайн vеийн ханшаар тэрбум гаруй ам.долларын vнэтэй vйлдвэр. 500 сая ам.дол­ларыг 1973 оноос 1998 он хvртэл нєєц ашигласны татвараа авахгvй байж тєлсєн байдаг юм.

-Та Оюутолгойд эзэм­ших 36 хувийг авах хэрэг­гvй. Тvvний оронд энэ хэм­жээний мєнгийг одоо авах нь дээр гээд байна уу?

-Vvнийг ард тvмнээрээ сонгуулъя гээд л байгаа юм. Дєчин жилийн асуудлыг дєр­вєн жилийн мандаттай хvмvvс дур мэдэн хийнэ гэдэг арай л тvргэдсэн хэрэг мэт бодогдох юм. Ард тvмэн биднээс та нар их л мєнгє яриад байх юм. Тэр чинь хэзээ бидэнд ирэх юм гэж асуудаг. Би хариуд нь хамгийн их мєнгийг хамгийн тvрvvнд єгєх хувилбарыг л сонгох хэрэгтэй л гэж хариулдаг. Vvгээр л ард тvмэн сайхан амьдрах замд хvрэх хэрэг­тэй. Уурхайн мєнгє гээд зv­гээр мєнгє тараагаад байхгvй гэдгийг хvмvvс ойлгох нь чухал шvv. Сайхан амьдрах арга замаа л бий болгох нь зєв зам юм гэж боддог.

-Таван толгойн асууд­лыг юу гэж бодож байгаа вэ?

-Ашиглалтын лиценз нь улсад байх ёстой л гэж vзэж байгаа. Хайгуул хийсэн мєн­гийг нь одоо хvртэл улсад тєлєєгvй байдаг. Vvнийг би дээр ярьсан. Санаатайгаар хайгуул хийгдээгvй талбай­тай адилтган наймаалж, єє­рєє буцаагаад авчихсан бай­сан. Тэр дарга байсан н.Жар­гал­сайхан гэдэг нєхєр. Энэ бол гэмт хэрэг. Авсны дараа тєлбєр тєлєгдєєгvй єдий хvрсэн. Энэ Жаргалсайхан нєхєр дараа нь тэр яригдаад байгаа 14 хvнд зарсан юм байна лээ.Тэр хvмvvс энэ лицензээсээ татгалзах хэрэг­тэй. Одоо хvртэл лицензийн тєлбєр тєлєгдєєгvй байгаа учир энэ лиценз хуулийн дагуу улсад хураагдах ёстой. Хайгуулын тєлбєрийг хэлээд байна шvv дээ. Энэ бол Засгийн газраас 20 сая хавь­цаа тєгрєг гэж байгаа. Би бол зуугаад тэрбум тєгрєгийн зардал гарсан гэж бодож байна. Нэг цооног ухах зардал одоо хэд байхав гэдгийг бо­доод бvх цооногонд нь харь­цуулахад ийм мєнгє гарч байгаа. Нэгэнт улс тєлбєрєє хийж байгаад хайгуул хийсэн болохоор энэ орд улсад байх хэрэгтэй. Улс харин ямар хувилбараар цааш нь ашиглах вэ гэдгээ тодорхой­лох хэрэгтэй. Гэрээгээр ажил­луу­лах арга байна. Улс єєрєє лицензээ авч байгаад vйлдвэр оруулж олборлолт хийлгэх. Мєн vйлдвэр барьж єгєєд манай хvмvvсийг сур­гаад ажиллуулж эхлээд гарч явах. Тэгээд зєвхєн энэ бvх­ний­хээ хєлсийг авдаг. Бас газар доорх баялгаа дууд­лага худалдаагаар худалдах арга байдаг. Хэн хамгийн єндєр vнэ єгсєнд нь худал­дах. Тэдэн тонн зэс, алт гарна гэсэн тооцоо хийгээд vнэлнэ гэсэн vг. Худалдаж авснаас хойших бvх нєєцийн тєлбєр, татвараа хуулийн дагуу тє­лєєд явдаг. Ийм олон аргууд байдаг. Vvний аль нэгийг ашиглах хэрэгтэй. Хvмvvст мэдээлэл сайн єгєх хэрэгтэй. Хvмvvс мэдээлэлгvйдээ л аль дуртай хvний vгээр шуу­раад байна. Тэдэн онд тэдэн сая ам.доллар олно гэсэн мэдээллийг ард тvмэнд олгох хэрэгтэй. Энэ нь Засгийн газрын vvрэг юм. Бvх юмыг хуулийн дагуу явуулах нь зvйтэй. Тvvнээс дур дуран­даа юм яриад хvмvvсийг vймvvлээд байх хэрэг байх­гvй. Засгийн газар УИХ-д сонголт гаргаж єгєх хэрэгтэй байна. Бид байгалийн бая­лгаа зєв ашиглаж дараагийн хєгжих замаа тавих хэрэгтэй.

Жамбалын Сандагдорж

Thursday, July 5, 2007





Saturday, May 19, 2007

Боловсролын талаар