Friday, April 27, 2007

НАМЫН ТАТВАРАА ТӨЛӨХӨД ТУСАЛНА УУ

Саяхан болж өнгөрсөн Ардчилсан Намын ҮЗХ-ны хурлаар 2008 оны УИХ-ын сонгуульд нэр дэвших хүсэлтэй гишүүдээ 2008 оны 3 дугаар сар хүртэлхи хугацаанд 20 сая төгрөгийн татварыг Ардчилсан Намд төлөх, үүнээс 5 сая төгрөгийг энэ сардаа багтаан төлөхөөр тус тус шийдсэн билээ. Миний хувьд энэ татвараа Монгол улсын иргэд Та бүхний Хандиваар цуглуулахаар шийдээд дансаа нээлгэлээ.

Хэрэв Та:

-Миний одоогийн УИХ-д явуулж байгаа үйл ажиллагааг дэмжиж байгаа бол;
-Намайг 2008 оны УИХ-ын сонгуульд Ардчилсан Намаас нэр дэвшихийг дэмжиж байгаа бол;
-"Эрх чөлөө, Шударга ёс, Эв нэгдэл" гэсэн Ардчилсан Намын уриаг дэмжиж байгаа бол;

УИХ-ын гишүүн Зандаахүүгийн Энхболдод Ардчилсан Намд татвараа төлөхөд тусална уу.
Хандив өгсөн бүх иргэд, байгууллагуудын нэрсийг энэхүү хуудсаараа дамжуулан нийтэд ил тод зарлах болно.

Хүлээн авагч: Зандаахүүгийн Энхболд
Хандивын данс: Монгол Шуудан банк 1100242654
Утга: З.Энхболдын АН-ын татвар төлөхөд тусламж

Монгол шуудан банкны аль ч салбар дээр шууд (төлбөргүй) хүлээн авна. Бусад банкнаас гуйвуулгын зардал гарч магадгүй.

Жич: Дор дурдсан иргэд, байгууллага, компанийг хандив өгөхгүй байхыг хүсье. Өгсөн тохиолдолд буцаах болно.
-Хадгаламж зээлийн хоршооны эзэд
-Уул уурхайн том компаниуд
-Төрийн өмчийн болон төрийн өмчийн оролцоотой компаниуд
-Төрийн жинхэнэ албан хаагчид
-Гадаадын иргэд, байгууллага

Лавлах утас: 9191-2703

3 comments:

Хєлгєн. Б said...

Jich heseg maan' joohon budilaantai baina. Tegeed tsaana n' handiv ugchihuur hun uldehgui bolood baidag. Bi met uug n' liberial uzliig demjdeg, daanch ter hemjeendee handiv ugchii geheer, chaddaggui...

A.Амарсайхан said...

Онги голыг ширгээсэн дайсан Эрдэнэбаатар сайд болох гэж байхад нь Онгийн эх Өлтийг хэзээ нөхөн сэргээх гэж байна гэж байцааж байсныг тань харж, ганц зөв гэж дотроо хэлж суусан шүү.
Энэ сайхан голоо нөхөн сэргээх ажил ямар шаттай явж байгаа вэ?

Nuugii said...

Та их сонин юм бичжээ. Тэгээд таны тэр мөнгө авахгүй гээд байгаа хүмүүсээс өөр монголд мөнгөтэй хүн байгаамуудаа. Бусад нь талхны мөнгөө арай гэж л олжийшдээ.

Гэхдээ амжилт хүсье