З.Энхболд: Ашигт малтмалын асуудал цэвэр бизнесийн хэрэг юм
УИХ-ын гишvvн З.Энхболдтой уулзаж ашигт малтмалыг тойрсон сvvлийн vеийн байдлын талаар байр суурийг нь сонссон юм.
Тэрбээр vvнийг хэд хэдэн зvйлээс эхлэх ёстой. Эхлээд Vндсэн хуулиас уг асуудлыг авч vзье. Vндсэн хуульд газар, тvvний хэвлийн баялаг бvх ард тvмний мэдлийнх гэж заасан. Дараа нь Ашигт малтмалын хуулиар хэн эрсдэл хийнэ тэр ашиглах эрхтэй болдог. Нэг ёсондоо зvгээр эзгvй газар байлаа гэхэд хэвлийдээ баялаг байгаа эсэхийг нь хайгуул хийн мєнгє зарж байж олж авсан бол тэр хvн ашиглах эрхтэй болно гэсэн vг. Ашиглах эрхтэй болж байгаа нь бvрмєсєн эзэн суулаа гэсэн vг бас биш. Тэр газар дор байгаа баялгийг ухаж гаргах борлуулах л эрхтэй боллоо гэсэн vг. Ингэхдээ манай улсын бvхий л хуулийн дагуу vйл ажиллагаагаа явуулна. Нєєцийн татвар, ашгийн татвар тєлж, хvмvvсийг ажилтай болгох гэх мэтчилэн.
-Та лиценз хэн эзэмших тухай ярилаа. Лицензийг чинь хэн чадалтай нь дайрч ороод булаацалдаад л авч байгаа харагддаг шvv дээ?
-Энд ялгаа бий. Газар доорх баялгийг хэн ч ємчлєхгvй. Оюу толгой ч тэр Таван толгой ч тэр. Vvнийг бvгдээрээ ойлгож байгаа. Манай Ашигт малтмалын хуульд хэн хєрєнгє хаяж эрсдэл хийж нээсэн байна тэр давуу эрхээр ємчлєх эрхийг авах хуультай. Тэр нь нєгєє лицензийг хэлээд байна. Энд ямар маргаан гарч ирсэн гэхээр нєгєє тvрvvнд нь зогссон хvн авч болдог лиценз дотор улсаас хєрєнгє мєнгє гарган нєєц баялгийг нь тогтоосон 600 гаруй орд газрыг холиод зарж орхисонд хамаг учир байна. Огт хайгуул хийгээгvй газрын лицензтэй холиод нєєц нь тогтоогдсон газруудыг тараасан. Энэ бол том алдаа болсон. Гэхдээ vvнийг зориуд санаатайгаар хийсэн vйлдэл гэж би боддог. Ашигт малтмалын ХЭГ-ын дарга байсан н.Жаргалсайхан гэгч янзын нєхєр vvнийг хийсэн. Хамгийн их нєєц байгаа газрыг тэр нєхєр єєрєє авсан байдаг юм. Жишээ нь, Сvхбаатар аймгийн “Цайрт минераль”-ийн одоо ашиглаж байгаа талбай, Таван толгой гэх мэтийг. Vvнийг Америкт эрvvгийн гэмт хэрэг гэж vздэг. Байгууллагын дотоод нууцыг єєрийн эрх ашигт ашигласныг гэмт хэрэг гэж vздэг. Таван толгойн нєєцийг улсаас тогтоосныг мэдсээр байж нєєцийг тогтоогоогvй талбайтай адилаар худалдаанд гаргаад, тvvнийгээ єєрєє авна гэдэг нь хулгайн хэрэг мєн.
Тvvнээс л энэ хэл амны бай болоод байгаа Тавантолгойн тvvх эхлэж байгаа юм. Улсын тєсвєєр хайгуулыг нь хийсэн эдгээр ордыг хувьдаа авсан. Нэгэнт орд хувьд очсон vеээс хойшхи тєлбєр огт хийгдээгvй. Тэр тєлбєрийг авах хэрэгтэй гэж УИХ дээр vзсэн. Ордыг улсын тєсвєєр нєєцийг нь тогтоосон. Тэр зардал эргэж огт тєлєгдєєгvй гэсэн vг. Тєрийн мєнгєєр нєєц нь тогтоогдсон олон орд ийм байдлаар зардал нь тєлєгдєєгvй олон жил боллоо. Євєрхангайн алтны орд, “Цайрт минераль” гэх мэт. Байгаль л сvйдээд байдаг, єєр тєрд наасан юм огт байхгvй байна. Олон тvмэн ашигт малтмал их чухал гэдгийг ойлгоод ирэхэд тєр бас єєрийнхєє эрх ашгийг эргэж харж байна. Шинэ Ашигт малтмалын хуульд Vндсэн хуулийн vзэл санааг оруулж єгєєд, лиценз бол хєрєнгє биш, зєвхєн зєвшєєрлийн бичиг гэдгийг суулгаж єгсєн. Vvнийг би санаачилж оруулсан. Олон улсын жишгийг харсан ч баялагийн эзэн нь зєвхєн ард тvмэн юм. Ард тvмэн єєрийн юм аа ямар янзаар хэнд ашиглуулах, тvvнээс олсон мєнгє тєгрєгийг яаж олон тvмэнд хvртээх нь чухал болохоос тэр ашигт малтмал дээр ажиллах vйлдвэрийн хэдэн хувь нь тєрийн мэдлийх байх зэрэг нь дараагийн асуудал юм. Оюунтолгой, Тавантолгойн ордтой байгуулах гэж байгаа гэрээ сая УИХ-д орж ирсэн. Vvнд би шvvмжлэлтэй ханддаг. Улсын тєсвєєр олсон орд, хувийн хєрєнгєєр илрvvлсэн ордод хандах хандлага хоёр єєр байх ёстой гэж vздэг. Тэгэхэд УИХ-д оруулсан тєсєл усны тусал шиг адилхан байгаа нь буруу. Нєхцєл нь шал єєр байх хэрэгтэй. Мєн Тавантолгойн улсын тєсвєєс хийсэн хайгуулын зардлыг тєлєєгvй байхад уг компанид ашиглалтын лицензийг шилжvvлсэн нь буруу. Энэ мєнгийг тєлсєн тохиолдолд ашиглах эрхийг нь єгч болох л доо. Гэтэл эдгээрийг алийг нь ч тєлєєгvй, дээр нь 4.4 тэрбум тєгрєг гэсэн маргаантай асуудлыг оруулж ирсэн. Улсад зохих ёсоор тєлсєн мєнгє нь 400-хан сая тєгрєг тєлсєн байдаг юм. Хаанаасаа ч тэр олон тэрбумыг гаргаж ирээд нэхээд байгааг ойлгохгvй байна.
-Оюутолгойн хєрєнгє оруулалтын гэрээний талаар ямар бодолтой байгаа вэ?
-Оюутолгойн гэрээний хувьд одоо манайд хvчин тєгєлдєр мєрдєгдєж байгаа татварын хуулийн гурван заалтыг хєнгєлж єгєхєєр оруулж ирсэн. Нэгдvгээрт, 68 хувийн татвараас чєлєєлєх, хоёрдугаарт, гадаадад гаргах ногдол ашгийн арван хувийг тєлєхгvй, алдагдалтай жилийн татварыг манай хуулиар хоёр жил хойшлуулдаг, тvvнийг таван жилээр хойшлуулах гэх зэрэг хєнгєлєлт vзvvлэхээр заажээ. Єєр жижиг сажиг зvйл байгаа. Хамгийн томоос нь дурдахад л ийм байна. Эдгээр татварыг хєнгєлєхєд дахиад нэг Оюутолгой барих хэмжээний мєнгийг авахгvй орхино гэсэн vг.
-Гадуур хєрєнгє оруулалтын гэрээг их эсэргvvцэж байна. Vvнийг та юу гэж бодож байна вэ?
-Хєрєнгє оруулагчийг хєєгєєд явуулчих ухааны юм яриад байна. Тусгаар улс юм бол хєрєнгє оруулж хєгжих хэрэгтэй. Гэхдээ єєрийн хуулийг мєрдvvлэх л ёстой. Бид яагаад ОХУ-аас болохоор 68 татварыг авдаг, Канадаас болохоор авч болохгvй гэж. Харин Канадаас илvv авахад буруу юм байхгvй. Орос бидний тvvхэн харилцаа ямар билээ. Оюутолгой, Тавантолгой бол цэвэр бизнесийн асуудал юм. Тєр байгаа баялгаа ашиглан бизнес хийх гэж байна. Vvнд ямар нэгэн улс тєржилт, хийрхэл байх хэрэггvй. Цэвэр бизнесийн асуудалд сэтгэлийн хєдєлгєєнгvй хандах хэрэгтэй. Ийм зvйлд оросуудын хэлдэг “Хvйтэн толгойгоор хандах” гэдэг vг тохирох мэт. Нэг vгээр хэлэхэд “наймаанд найзгvй” гэсэн vг л дээ. Цэвэр мєнгє ярих асуудал. Энэ хоёр тєслийг ашигласнаар тєрд хэдэн тєгрєг орох вэ л гэж тооцох хэрэгтэй. Vvнийг он оноор нь тооцох. Тэнд ямар бvтээн байгуулалт явагдах гэх зэрэг. Гэхдээ бvтээн байгуулалт гэдэг нь бидэнд ашигт малтмалаасаа хамаагvй бага ач холбогдолтой. Тємєр зам тавих гэхэд л тvvгээр нь ямар бид зорчих биш. Тэд нар л нvvрс, зэсээ зєєнє. Мєн энэ хоёр том тєсєлд бид хувь эзэмших гэвэл энэ нь эрсдэл дагуулах магадлалтай. Яагаад гэвэл vйлдвэр байгуулахад бид бас мєнгє гаргах болно. Гэтэл маргааш зэсийн vнэ унавал яах билээ гэхчилэн. Тийм шаардлага байна уу, vгvй юу. Vvнийг УИХ-ын гишvvд сонгох шаардлагатай. Засгийн газраас оруулж ирсэн тєсєлд энэ бvгдийг тооцоогvй. Зvй нь яах байсан гэвэл би энд Монгол Улсыг компанитай зvйрлэж хэлье. Гэхдээ манай улс компани биш шvv. Тусгаар тогтносон бvрэн эрхт улс. Компани гэж бодоод улсын хоёр сая таван зуун мянган иргэн хувьцаа эзэмшигч гэж бодъё. УИХ бол Тєлєєлєн удирдах зєвлєл юм. Тvvнийг дєрвєн жил биднийг тєлєєлєєд ажил хий гэж сонгосон. Засгийн газрыг болохоор УИХ томилдог. Тэд бидний баталж єгсєн мєнгєєр хийх ёстой зvйлээ хийнэ гэсэн vг. Ийм л vvрэг рольтой байгаа юм. Одоо компани хєрєнгє оруулалтын шийдвэр гаргах гэж байна. Томоохон, удаан жилээр хийгдэх 30-40 жилээр vргэлжлэх хєрєнгє оруулалтын шийдвэрийг дєрєвхєн жилээр сонгогдсон бид шийдэхэд хэтэрхий хvнд байна. Vvнийг бид сонгогчидтойгоо ярилцах хэрэгтэй. Ийм том хєрєнгє оруулалт яригдаж байна. Засгийн газраас ийм гэрээний тєсєл єглєє. Єнєєдєр мєнгє хэрэгтэй байна уу. Ирээдvйд орж ирэх мєнгє хэрэгтэй байх уу гэх зэрэг. Оюутолгойд тєрийн мэдлийн хувьцааг санхvvжvvлэхэд одоо тэрбум гаруй ам.доллар тєсвєєс гаргах хэрэгтэй болж байна. Ийм их мєнгє тєрєєс єгєх хэрэг байгаа юу гэх зэрэг. Энэ мєнгєєр єєр юм хийвэл зvгээр биш шvv. Энэ хувьцааг тєр авсан тохиолдолд татварын орлого ямар байх юм. Аваагvй тохиолдолд татвар ямар байх юм гэх зэрэг. Энэ сонголтуудыг Засгийн газар бидний ємнє тавих ёстой. Vvнийг ард иргэдээр хэлэлцvvлэх ёстой. Тэгэхэд ямар ч сонголтгvй гэрээ ємнє тавьчихаад “За vгvй хоёрын нэгийг авах хэрэгтэй байна” гэж тэр “Айвенхоу майнз”-ын захирал шахаж байгаа нь дарамталсан шинжтэй байна. Засгийн газрыг шахаж болох юм. Нєгєє их єр тєлєхєд мєнгє єгсєн гэх зэргээр. УИХ-ыг бол тэгж дарамталж чадахгvй. Бид сонгогдсон мандаттай хvмvvс, vvнийг ард тvмнээс авсан. Наад уурхай чинь 40-80 жил ажиллах уурхай. Бид дєрєвхєн жил ажиллана. Наян жилийн шийдвэрийг гурван сар бодъё. Гадны мэддэг чаддаг хvмvvсээс асууя. Хамгийн сайн шинжээч авч ирж єєрсдийнхєє тєлєє ажиллуулъя. Бидний ємнєєс “Айвенхоу майнз”-тай гэрээ хийг. Бид нєхцєлєє тавина. Энэ баялгийн 50 хувийг авах ёстой. Тvvнээ єнєєдєр авмаар байна. Янз бvрийн зам байгаа. Гэтэл тvрvvний миний ярьсан гурван татварыг авахаа больсноор наана бодоход 600 сая, цаанадаж 5.5 тэрбум ам.доллар алдах гэрээ хийчихээд байна.
-Та бvхэн гадаадын шинжээч авах тухай ярьж байна. Эхний алхмаа хийж эхэлж байгаа юу?
-Тєсвєєс мєнгє батлагдвал гадаадаас шинжээч авна. Нээлттэй нийгмийн шугмаар ирсэн хvмvvс, мєн мэргэжлийн хvмvvс бий. Манай Сангийн яамны хvмvvс их хариуцлагагvй ажиллаж байх шиг. Хэнтэй тулж байгаагаа тєсєєлєхгvй байгаа юм. Тэр манайд орж ирж байгаа компаниуд чинь барууны vзэл суртлын бvтээгдэхvvнvvд биеэрээ байгаа нь тэр. Би тэр сургаалыг биеэрээ очиж сурсан хvн шvv дээ. Хойд Америкийн сургуулиудад заадаг онол бол “хувьцаа эзэмшигчдэд хамгийн их ашиг єгєхийн тєлєє” гэсэн сургаал юм. Тэгэхээр нєгєє талдаа юу ч єгєхгvй гэсэн vг л дээ. Тэдний явдаг систем ийм юм. Тэднийг буруутгах арга байхгvй. Онол ном нь тэр юм. Харин бид сул дорой байж байгаад тэдэнд хамаг юмаа єгчихгvй байж, тэдэнтэй адил сэтгэдэг тэдэнтэй адил хvчтэй хvмvvсийг єєдєєс нь илгээх нь зvйтэй. Тийм учраас бид алдаа гаргаж болохгvй. Ядаж дєрвєн хувилбар гаргаж судлах хэрэгтэй байна. Би хувьдаа ирээдvйд мєнгє олно гээд хувьцаа эзэмшинэ гэдэг нь буруу. Маргаашийн єєхнєєс єнєєдрийн уушиг дээр гэдэг vг бий. Ирээдvйд олдох тэр олон тэрбум ам.долларын тєлєє мєрєєдєєд ч хэрэггvй. Ирээдvйд яагаа ч билээ. Єнєєдєр мєнгє хэрэгтэй байна. Ашигт малтмал дуусахад єєр юмаар амьдарч сурсан байх хэрэгтэй байна шvv дээ. Тийм учраас єнєєдєр мєнгє хэрэгтэй. Тvvнийгээ зєв ашиглаж оюун ухаанаар амьдарч сурах хэрэгтэй. Ингэж чадвал нэг vеийн дотор манай ард тvмний амьдрал мэдэгдэхvйц сайжирч чадна. Vvний тєлєє л явуулах хэрэгтэй. “Эрдэнэт”-ийн 51 хувийг vнэгvй авчихсан сайхан байна гэдэг. “Эрдэнэт”-ийг бид их vнэтэй авсан шvv дээ. Тухайн vеийн ханшаар тэрбум гаруй ам.долларын vнэтэй vйлдвэр. 500 сая ам.долларыг 1973 оноос 1998 он хvртэл нєєц ашигласны татвараа авахгvй байж тєлсєн байдаг юм.
-Та Оюутолгойд эзэмших 36 хувийг авах хэрэггvй. Тvvний оронд энэ хэмжээний мєнгийг одоо авах нь дээр гээд байна уу?
-Vvнийг ард тvмнээрээ сонгуулъя гээд л байгаа юм. Дєчин жилийн асуудлыг дєрвєн жилийн мандаттай хvмvvс дур мэдэн хийнэ гэдэг арай л тvргэдсэн хэрэг мэт бодогдох юм. Ард тvмэн биднээс та нар их л мєнгє яриад байх юм. Тэр чинь хэзээ бидэнд ирэх юм гэж асуудаг. Би хариуд нь хамгийн их мєнгийг хамгийн тvрvvнд єгєх хувилбарыг л сонгох хэрэгтэй л гэж хариулдаг. Vvгээр л ард тvмэн сайхан амьдрах замд хvрэх хэрэгтэй. Уурхайн мєнгє гээд зvгээр мєнгє тараагаад байхгvй гэдгийг хvмvvс ойлгох нь чухал шvv. Сайхан амьдрах арга замаа л бий болгох нь зєв зам юм гэж боддог.
-Таван толгойн асуудлыг юу гэж бодож байгаа вэ?
-Ашиглалтын лиценз нь улсад байх ёстой л гэж vзэж байгаа. Хайгуул хийсэн мєнгийг нь одоо хvртэл улсад тєлєєгvй байдаг. Vvнийг би дээр ярьсан. Санаатайгаар хайгуул хийгдээгvй талбайтай адилтган наймаалж, єєрєє буцаагаад авчихсан байсан. Тэр дарга байсан н.Жаргалсайхан гэдэг нєхєр. Энэ бол гэмт хэрэг. Авсны дараа тєлбєр тєлєгдєєгvй єдий хvрсэн. Энэ Жаргалсайхан нєхєр дараа нь тэр яригдаад байгаа 14 хvнд зарсан юм байна лээ.Тэр хvмvvс энэ лицензээсээ татгалзах хэрэгтэй. Одоо хvртэл лицензийн тєлбєр тєлєгдєєгvй байгаа учир энэ лиценз хуулийн дагуу улсад хураагдах ёстой. Хайгуулын тєлбєрийг хэлээд байна шvv дээ. Энэ бол Засгийн газраас 20 сая хавьцаа тєгрєг гэж байгаа. Би бол зуугаад тэрбум тєгрєгийн зардал гарсан гэж бодож байна. Нэг цооног ухах зардал одоо хэд байхав гэдгийг бодоод бvх цооногонд нь харьцуулахад ийм мєнгє гарч байгаа. Нэгэнт улс тєлбєрєє хийж байгаад хайгуул хийсэн болохоор энэ орд улсад байх хэрэгтэй. Улс харин ямар хувилбараар цааш нь ашиглах вэ гэдгээ тодорхойлох хэрэгтэй. Гэрээгээр ажиллуулах арга байна. Улс єєрєє лицензээ авч байгаад vйлдвэр оруулж олборлолт хийлгэх. Мєн vйлдвэр барьж єгєєд манай хvмvvсийг сургаад ажиллуулж эхлээд гарч явах. Тэгээд зєвхєн энэ бvхнийхээ хєлсийг авдаг. Бас газар доорх баялгаа дуудлага худалдаагаар худалдах арга байдаг. Хэн хамгийн єндєр vнэ єгсєнд нь худалдах. Тэдэн тонн зэс, алт гарна гэсэн тооцоо хийгээд vнэлнэ гэсэн vг. Худалдаж авснаас хойших бvх нєєцийн тєлбєр, татвараа хуулийн дагуу тєлєєд явдаг. Ийм олон аргууд байдаг. Vvний аль нэгийг ашиглах хэрэгтэй. Хvмvvст мэдээлэл сайн єгєх хэрэгтэй. Хvмvvс мэдээлэлгvйдээ л аль дуртай хvний vгээр шуураад байна. Тэдэн онд тэдэн сая ам.доллар олно гэсэн мэдээллийг ард тvмэнд олгох хэрэгтэй. Энэ нь Засгийн газрын vvрэг юм. Бvх юмыг хуулийн дагуу явуулах нь зvйтэй. Тvvнээс дур дурандаа юм яриад хvмvvсийг vймvvлээд байх хэрэг байхгvй. Засгийн газар УИХ-д сонголт гаргаж єгєх хэрэгтэй байна. Бид байгалийн баялгаа зєв ашиглаж дараагийн хєгжих замаа тавих хэрэгтэй.
Жамбалын Сандагдорж
Subscribe to:
Post Comments (Atom)
1 comment:
manai http://avilgachid.blogspot.com
blogiin linkiig blogtoo bairluulj tuslaval olon tumen ard chini bayarlah bolno
Post a Comment