Thursday, January 25, 2007

АН-ын гишvvд сайд Л.Одончимэдийг огцруулах асуудлыг єргєн барилаа

АН-ын гишvvд сайд Л.Одончимэдийг огцруулах асуудлыг єргєн барилаа
Монголын мэдээ 004/2036 2007-01-06

УИХ дахь АН-ын гишvvн З.Энхболд, А.Мурат нар Нийгмийн хамгаалал, хєдєлмєрийн сайд Л.Одончимэдийг огцруулах асуудлыг єчигдєр УИХ-ын даргад єргєн барилаа.
ээрх асуудлыг УИХ дахь АН-ын Зєвлєл ирэх даваа гарагийн хуралдаанаараа хэлэлцэн шийдвэрлэх байсан боловч ийнхvv хоёр гишvvн нь єєрсдийн бvрэн эрхийн дагуу уг асуудлыг єргєн барьсан байна. Тэд сайд Л.Одончимэдийг Хvvхдэд тэтгэмж олгох, хvvхэд гэр бvлд мєнгєн тэтгэмж олгох тухай хуулийг буруу хэрэглэснээр олон нийтэд буруу ойлголт тєрvvлэн улмаар шинээр гэрлэгсдэд мєнгєн тусламж олгох ажлыг будлиантуулж, Тєсвийн тухай болон Тєсвийн байгууллагын удирдлага, санхvvжилтийн тухай хуулийг ноцтой зєрчсєн гэж vзжээ. Дээрх хуулийг зєрчиж 4.4 тэрбум тєгрєгийг сайд Л.Одончимэд хууль бусаар эрх мэдлээ хэтрvvлэн єєр зvйлд дураараа зарцуулсан аж. Энэхvv 4.4 тэрбум тєгрєгийг 2006 онд багтаан санхvvжvvлэх боломжгvй гэж Сангийн сайд 2006 оны 11 дvгээр сарын зургааны єдрийн 355/4700 тоот албан бичигтээ дурьдсаныг vл тоомсорлон хууль зєрчсєн байна. Дээрх хуулийн заалтыг нэг мєр зєв ойлгож, хэрэглэх талаар УИХ-ын 2006 оны хаврын чуулганы долдугаар сарын 20-ны єдрийн нэгдсэн хуралдаан дээр санал хурааж, 2006 оны нэгдvгээр сарын нэгнээс хойш гэрлэж, тvvнийгээ бvртгvvлсэн шинэ гэр бvлд 500 000 тєгрєг олгох ёстой хэмээн олонхийн саналаар баталсан. Гэвч сайд Л.Одончимэдэд дээрх хуулийг УИХ-аас онцгойлон сануулсаар байтал зєрчиж эрх мэдлээ хэтрvvлсэн гэж vзэж, нэр бvхий дээрх гишvvд энэ салбарыг Л.Одончимэд цаашид удирдан авч явах итгэл vнэмшлийгтєрvvлэхгvй байна хэмээн єргєх бичигтээ онцлон дурьджээ. Иймд Нийгмийн хамгаалал, хєдєлмєрийн сайд Л.Одончимэд улстєрийн албан тушаалтны хувьд улстєрийн болон ёс зvйн хариуцлага хvлээж огцрох ёстой гэж vзэн, энэ дагуу дээрх асуудлыг УИХ-ын чуулганаар хэлэлцvvлж єгєхийг УИХ-ын гишvvн З.Энхболд, А.Мурат нар хvссэн байна.

No comments: