Thursday, January 25, 2007

Хариуцлага тооцож чаддаггvй УИХ тарсан нь ч дээр юм уу

З.Энхболд: Хариуцлага тооцож чаддаггvй УИХ тарсан нь ч дээр юм уу
Зууны мэдээ 2007-01-15

АН-ынхан бvрэн ирцтэйгээр Нийгмийн бодлого, боловсрол соёл шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанд цуглажээ.
Баасан гаригт болсон уг хурлаар Нийгмийн хамгаалал, хєдєлмєрийн сайд Л.Одончимэдийг огцруулах эсэхийг хэлэлцсэн юм. Хуралдаан эхлэхийн ємнє Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Су.Батболд ирц яагаад ийм сайтай байгааг асуухад Л.Гансvх гишvvн, “Монголын тєрийг хир буртаггvй байлгахын тєлєє” гэсэн товчхон хариуг єгч байв. АН-ынхан ингэж 100 хувь ирсэн нь Байнгын хорооны хуралдаан эхлvvлэхэд хангалттай ирц байв. Тэд хуралдаанаа эхлэхийг Байнгын хорооны даргаас шаардаж байлаа. Т.Ганди дарга чухал асуудал хэлэлцэх гэж байна, жаахан хvлээ л дээ гэсээр хэдэн минут єнгєрєєсєн. Гэсэн ч АН-ынхан дахин шаардсанаар Байнгын хорооны хуралдаан эхэллээ. “Хvvхдэд тэтгэмж олгох, хvvхэд гэр бvлд мєнгєн тэтгэмж олгох тухай хуулийг буруу хэрэглэснээр олон нийтэд ташаа ойлголт тєрvvлэн улмаар шинээр гэр бvл бологсдод мєнгєн тусламж олгох ажлыг будлиантуулсан. 2006 оны Тєсвийн тухай болон Тєсвийн байгууллагын удирдлага санхvvжилтийн тухай хуулийг зєрчсєн. УИХ онцгойлон сануулсаар байтал єєр зvйлд зарцуулах ёстой байсан 4,4 тэрбум тєгрєгийг эрх мэдлээ хэтрvvлэн хууль бусаар зарцуулсан” гэсэн vндэслэлээр НХХ-ийн сайдыг огцруулах асуудлыг єргєн барьснаа З.Энхболд гишvvн танилцууллаа. Харин Засгийн газрын байр суурийг танилцуулсан Су.Батболд сайд Л.Одончимэдийг хууль зєрчєєгvй гэлээ. Учир нь, 2006 оны Тєсвийн тухай хуульд НХХ-ийн сайдын багцад 256,7 тэрбум тєгрєг тусгахдаа тус бvрээр нь биш, багцаар нь УИХ-аас баталж єгсєн гэв. Байнгын хорооны гишvvд Засгийн газрын гишvvнийг огцруулах тєсєл санаачилсан гишvvдээс асуулт асуулаа.
Ц.Сvхбаатар: -Асуудлыг єргєн барьсан хоёр гишvvн Л.Одончимэдийг хууль зєрчсєн гэжээ. Уг нь хууль зєрчсєн эсэхийг зєвхєн шvvх тогтоодог. Ингэж шvvх биш УИХ-ын гишvvн хууль зєрчсєн гэж зарласан нь єєрєє хуульд нийцэж байна уу. Єєрєєр хэлбэл, сайдыг огцруулах асуудлыг ийм vндэслэлээр єргєн барьсан нь хуульд нийцэхгvй байгаа юм биш vv.
З.Энхболд: -Та эрхзvйн талаар буруу ойлголттой байна. УИХ Засгийн газрын гишvvнд хариуцлага хvлээлгэх, улс даяар хуулийг хэрэгжvvлж байна уу, vгvй юу гэдгийг хянах бvрэн эрхтэй. Yндсэн хуулиар УИХ-д ийм эрх олгосон юм. Маргаантай vед л шvvхээр шийддэг. Нийгмийн хамгаалал, хєдєлмєрийн сайдыг огцруулах гэсэн нь нэгэнт батлаад єгсєн хуулийг буруу хэрэглэсэн, багцаа хольсон, олон хvнийг мєнгє авах ч биш, байх ч биш болгосон хариуцлагын л асуудал юм шvv дээ. Баталж єгсєн тєсєв дутаж болно. Ийм тохиолдолд УИХ-д оруулж ирж шийдvvлэх ёстой. Гэтэл Л.Одончимэд сайд дур мэдэн зарцуулсан.
Ч.Авдай: -Сая гаруй хvvхдэд сарын 3000 тєгрєг олгохоор тєсвийг нь баталж єгсєн. Тvvнээс 800-гаад мянга нь энэ мєнгєє авч бусад нь авдаггvй юм билээ. Иймд хvvхдийн мєнгє илvvдэлтэй байсан. Нєгєє талдаа шинээр гэр бvл бологсдод олгох мєнгє дутсан. Тєсвийг батлахдаа олон жилийн дунд- жаар тооцсон ч тvvнээс олон хvн гэрлэснээс болж тєсєв дутжээ. Єєрийн багцад байгаа илvv мєнгєєс дутсандаа шилжvvлсэн л зvйл. Тvvнээс биш Л.Одончимэд хувьдаа завшчихсан юм байхгvй гэж бодож байна. Би зєв ойлгож уу, Энхболд оо.
З.Энхболд: -Баталж єгсєн тєсєв илvvдэж бас дутаж болно. Єнгєрсєн арванхоёрдугаар сард баталсан хуулиар бол илvv гарсан тохиолдолд Монгол Улсын хєгжлийн санд нэг ч тєгрєгийн зєрvvгvй оруулах ёстой. Гэтэл энэ 4,4 тэрбум тєгрєгийг Монгол Улсын хєгжлийн санд оруулах боломжгvй боллоо. Л.Одончимэд сайд хуулиа бариагvй. Илvv гарсан мєнгєє дур мэдэн єєр зvйлд зарцуулж болохгvй гэж Сангийн сайд тvvнд бичиг явуулсан байна лээ. Би Ц.Нямдорж даргын нэг алдартай vгийг хэлэхгvй бол болохгvй нь. Энэ завхрал Ерєнхий сайдын Баянзvрх дvvрэгт хийсэн уулзалтаас эхтэй. Олон хvний ємнє очоод гэнэт сайн хvн болох гээд янз бvрийн юм ярьчихсан, vvнийгээ дараа нь УИХ-д оруулж ирсэн. Энэ хуулийг батлах vеийн протоколоос харахад “Хуулийг завхруулбал Сангийн сайд, НХХ-ийн сайд нартай хариуцлага тооцно” гэдгийг Ц.Нямдорж дарга сануулж байжээ. Ер нь ч хариуцлага тооцож чадахгvй бол УИХ тарсан нь ч дээр юм уу.
А.Мурат: -Л.Одончимэд хувьдаа зувчуулсан ч юм байхгvй л дээ. Гэхдээ Ерєнхийлєгч асан Н.Багабандийн хэлсэн “Сайн тєрийн толгойд хууль, муу тєрийн толгойд намын эрх ашиг байдаг” гэдгийг МАХН-ынханд сануулъя.
Т.Ганди: -Санал гаргасан гишvvд Тєсвийн байгууллагын удирдлага, санхvvжилтийн тухай хуулийг сайн уншсан юм байгаа биз дээ. Тус хуульд тєсвийн ерєнхийлєн захирагч тухайн салбарын хvрээнд єр авлага vvсгэхгvй байх vvрэг хvлээнэ гээд заачихсан байна. Yvнээс vзэхэд хууль зєрчсєн гэж харагдахгvй байна.
З.Энхболд: -Буруу зvйлийг зєв болгох гажиг тогтолцоо яваад байна. Ингэж хэсэгчлэн авч vзээд тайлбарлаж болохгvй. Энэ хууль ерєнхийдєє сахилга батын тухай хууль. Сайд хvсвэл єєрийн багцад тусгасан мєнгєєс аваад тэтгэврийг нэмчихдэг, хvсвэл бас бvр хасаад єєр зvйлд зарцуулдаг эрх чєлєєний тухай ойлголт байхгvй. Ийм хэмжээгээр багцдаа байгаа мєнгийг хольсон тохиолдол анх удаа гарч байна.
Yvгээр асуулт, хариулт дуусав. Б.Эрдэнэсvрэн гишvvнийг эс тооцвол санал хэлэх гишvvн байсангvй. АН-ын зєвлєлийн дарга Л.Гансvх, чуулганы индэр дээрээс АН-ынхан vгээ хэлнэ. Одоо цаг vрмээргvй байна гэв. Б.Эрдэнэсvрэн гишvvн, Л.Одончимэдийг огцруулах нь хvнлэг бус гэлээ. Тvvнийхээр НХХ-ийн сайд салбараа єр тєлбєргvй байлгахаар ажилласан учраас тэр гэнэ. Мєн тєсвийн ерєнхийлєн захирагчийн ганц vvрэг нь тєсвийг хэмнэх. Хэмнэж чадвал дутсан зvйлдээ зарцуулах нь зvйн хэрэг гэсэн юм.Санал хураахын ємнє Л.Одончимэд сайд vг хэлэв. Огцруулах саналд хvндэтгэлтэй хандаж байгаа ч УИХ-ын баталсан хуулийн хvрээнд л ажлаа хийж байгаа гэв. Гэхдээ санал хураахад хуралдаанд оролцсон 15 гишvvний найм нь тvvнийг огцруулахаар гараа єргєлєє. Хуралдаанд АН-ын долоо, ИЗН-ын нэг, МАХН-ын долоон гишvvн оролцсон юм. Энэ нь тус байнгын хорооны 18 гишvvний Д.Туяа, А.Цанжид, К.Сайраан нараас бусад нь гэсэн vг. Байнгын хорооноос Л.Одончимэдийг огцруулах нь зvйтэй гэсэн санал гаргасан ч эцсийн шийдвэрийг энэ долоо хоногт болох нэгдсэн чуулганаас гаргах юм.

4 comments:

Galaarid said...

УИХ-ын гишүүдээс анхдагч болон блогчдын армид элссэнд баяр хүргэе, Энхболд оо. Голч шударга, үргэлж шинэлэг байж чадаж байгаад чинь баярлаж явдаг шүү.

A.Амарсайхан said...

Блогчдын армид УИХ-ын гишүүдээс орж ирж байна гэдэг сонин. Хал цэрэг нь шинэ цэрэгтээ хэлэх юм байна. /Аа яа, яа. Эрхэм гишүүний өмнөөс хуга томордог байна ш дээ. Би ч яс юман дээрээ өөрөө бас шинэ цэрэг л дээ/
Таны теле камер, сониныхны өмнө юу ярьж байгааг тань уншлаа. Одоо цай уух зуураа юу бодож бясалгадгийг асуумаар. Жишээ нь өнөө өглөө…

Зэлмэ said...

танд амжилт хүсье, байнга өгөөжтэй бичлэгүүд тавьж байгаарай.

byambaa said...

wow.
neg ih uls tor sonirhood baidaggui ch UIH-iin gishuun blogtoi bolj baigaad bayartai baina. Zaluuchuudiinhaa bodol sanal, tedend tulgarch bui berhsheeluudiig blogoor ni damjuulj taniltsana gedegt itgej baina. Mon uls eh roniihoo hogjliin toloo baga ch bolov duu hooloigoo tsaashid gargaj yavahiig husch baina. Tand amjilt husye. Mon Barbayariin helsenchilen huvi hun talaasaa mongoliin onoogiin hogjliin talaar bichihiig husch baina.