Thursday, January 25, 2007

"Монголын нэг єдєр" сонинд өгсөн ярилцлага

УИХ-ын гишvvн З.Энхболд: Ши.Батбаяр, Д.Сvхбаатар агсныг байнга дарамталдаг байсан
Монголын нэг єдєр 2006-12-05


“Зуучлагч товчоо”-ны дарга агсан Д.Сvхбаатарыг тал талаас нь “боорлосоор” байгаад нєгєє ертєнц рvv vдсэн. Солонгос руу явж аж амьдралаа залгуулж буй залууст “Зуучлагч товчоо” тєрийн ємч эсвэл хувийн ємчтэй байх эсэх нь тєдий л хамаатай бус.
Хамгийн гол нь єчнєєн олон залуусыг Солонгос руу явуулж буян болсон нь хєдлєшгvй vнэн гэж УИХ-ын гишvvн З.Энхболд ярьж байна. Цагтаа ТЄХ-ны дарга явсан энэ эрхмийг ч “Зуучлагч товчоо”-ы хєрєнгє мєнгєнд санаархан талийгаачийг дарамталсан гэж ч ярих болсон. Энэ талаар З.Энхболд гишvvн ийн тайлбар єгч байна

-”Зуучлагч товчоо”-ны асуудалд таны нэр байнга холбогдож байх юм. Та талийгаач Д.Сvхбаатартай ямар холбоотой байсан бэ?
-Талийгаач Д.Сvхбаатар Арвайхээрийн хvн л дээ. Би УИХ-ын гишvvн болсныхоо дараа хаврын чуулганы дундуур талийгаач Д.Сvхбаатарт “Манай аймгаас Солонгос явах хvсэлтэй залуус олон байх юм. Танайх очоод бvртгэл хийж болохгvй юу” гэсэн хvсэлт тавиад цугтаа Євєрхангайд очсон юм. Бид хоёр аймгийн театрт Солонгос явах хvсэлтэй хvмvvст яриа хийсэн. Зуучлах товчоо бvртгэлийн хураамж 10 доллараа хєнгєлєєд, нэлээд олон хvн бvртгэсэн. Тэр vед хэлний шалгалтгvй явдаг байсан. Бvртгvvлсэн хvмvvсээс нэлээд олон хvн Солонгос явсан. Бид ийм л ажил хэргийн харьцаатай улс. Єєр юу ч байхгvй.

-Та ТЄХ-ын дарга байхдаа талийгаачийг дарамталж “Зуучлагч товчоо”-ноос хувь эзэмшсэн юм биш vv?
-Ши. Батбаяр шал худлаа юм ярьсан байна лээ. Тэр бичиг нь намайг УИХ-ын гишvvн болсны дараа ТЄХ-нд ирсэн юм билээ. Намайг ТЄХ-ны дарга байхад ямар ч хувьцааны асуудал байгаагvй. Ши.Батбаяр ер нь гадаадад ажиллах хvч гаргах ажлыг дампууруулсан хvн шvv дээ. “Зєєлєн эх”-ийг яаж дампууруулсныг хvмvvс мэдэж байгаа. Болж байсан юмыг хахууль шаардаад єгєхгvй болохоор нь Ши.Батбаяр “мєлхєє” нэртэй сайд байхдаа будаа болгоод л хаясан. Тэрнээс болоод МАХН сонгуульд ялагдах нэг vндэслэл болсон шvv дээ. Гэтэл vvнээсээ сургамж ерєєсєє авахгvи юм. Талийгаач Д.Сvхбаатарыг ч тэр байнга дарамталдаг байсан. Тэр нь одоо ил болж байна шvv дээ. Тэр vед нь vvнийг нь мэдэх бололцоо байгаагvй. Дарамталж байгаад 75 хувийн эзэмших гэрээнд гарын vсэг зурсан нь одоо ойлгомжтой болж байна шvv дээ.

-Харин та л дарамталж байгаад 75 хувийг нь хуваалцсан юм биш vv? -Тийм юм байхгvй. Цагдаа дээр шалгуулж байгаа хvн чинь би биш Ши.Батбаяр. Тэр 75 хувьд нь оролцоно. Би тийм эрхтэй гээд сонин сонин тайлбар хийсэн байна лээ. Сайд нь байсан хvн тэр салбарынхаа компанид хувь эзэмшинэ гэж юу байдаг юм. Наадах чинь зvгээр л авилгалын хэрэг. Манай хуулийн байгууллага учрыг нь олж чадах юмуу л гэхээс. Бас “Зєєлєн эх” шиг нь толгойг нь илээд явуулчих юм уу харж л байя.

-Єєрєє бол єєр л юм ярьж байгаа л даа?
-Юу гэж би єєрєє буруутай. Би нэхэж байгаад авчихсан юм гэж ярих юм. Ойлгомжтой шvv дээ. Хэрвээ тийм гэрээ олдоогvй бол цагдаа нар хэрэг vvсгэхгvй шvv дээ.

-Танд талийгаач хувь хєрєнгєнийхєє талаар юу ярьж байсан бэ? -Тийм нарийн ширийн юм ярихаар танил байгаагvй. Манай нутгийн хvн. Миний тойргоос 250 гаруй хvн явуулж єгсєн. Би баярлаж байгаа. Яг тэрэнтэй адилхан Монгол улсын єнцєг булан бvрээс хvмvvс явж байгаа. Манай тэр хvмvvс Солонгосоос утсаар ярьдаг юм. Баярлалаа их тус болсон шvv гэж. Талийгаач надад “Зуучлагч товчоо” бол бизнес биш. Харин “Монгол ньюс” чинь л бизнесийн шугамаар явуулж байгаа. Манайх бол тєрийн чиглэлээр явуулж байгаа ашгийн бус байгууллага гэж хэлж байсан.

-”Зуучлагч товчоо”-ны хувь хєрєнгийн асуудал ойлгомжгvй болчихлоо?
-”Зуучлах товчоо” тєрийн ємчтэй байна уу, vгvй юу гэдэг нь ерєєсєє сонин биш. Хамгийн гол нь олон хvмvvсийг Солонгос явуулж буян болсон. Муур хар байна уу цагаан байна уу гэдэг чухал биш. Харин хулгана барьдаг байх нь чухал гэдэг шиг Солонгос руу 8000 хvн явж, ажилтай, цалинтай байгаа нь чухал. Энэ Засгийн газар ч гэж Засгийн газар “Зуучлагч товчоо”-г ашигтай бизнес гэж хараад байгаа. “Зуучлагч товчоо” бол ашиг олдог байгууллага биш. Vйлчилгээний байгууллага. Тэрийг нь мэдэхгvй бєєн мєнгєтэй газар байна гэж булааж авахаар дайраад байна шvvдээ. Л.Одончимэд ч дайрлаа. Ши.Батбаяр ч дайрлаа. Д.Сугар нь ч дайрлаа. 25 хувь болгоод, дараа нь 51 хувь болгоод дарамтлаад байхаар чинь хvний сэтгэл санаа яаж аятайхан байхав. Тийм биз дээ.

-Одоо энэ асуудлыг яаж шийдвэл зохих бол? Солонгост байгаа гэрээт ажилчдын асуудал байна?
-Тэрийгээ vймvvлснээр нь Л.Одончимэдээс л асуухгvй юу. Ямар ч байсан 75 хувь нь Ши.Батбаярын єєрийнх нь гаргасан тушаалын дагуу хувийн ємч. Тэр хувийн ємч рvv нь энэ шинэ Засгийн газар хутгалдан орж, булааж авах гэж оролдож байгаа нь Vндсэн хууль зєрчиж байгаа ажил. Ард иргэд тєр засгаас юм гуйлгvйгээр єєрєє єєрийгєє болгоод, болоод амьдраад байна шvv дээ. Vvнд нь энэ Засгийн газар битгий саад болооч ээ. Зvгээр л ажилд нь саад болохгvй байхад ард иргэддээ буян болно. Болж бvтэж байгаа юмыг болж бvтэхгvй болгодогоо болиоч дээ. Ц.Элбэгдоржийн Засгийн газрын vед Ц.Баярсайхан сайд байхдаа Д.Сvхбаатарыг дарамталж байсан юм ерєєсєє байхгvй. Ажил нь номоороо л явж байсан. Гэтэл эдний Засгийн газар гараад ирэхээр л хууль зєрчсєн vйл ажиллагаанууд гарч ирээд байна шvv дээ. Манай намаас мэдэгдэл хvртэл гаргаж байсан. Та нар энэ “Зуучлагч товчоо”-г зvгээр байлгаач. Наана чинь олон хvний ажил амьдралыг залгуулж байгаа газар шvv дээ гэж. Солонгос явсан 8000 хvн Монголын Засгийн газрыг ажил єг гэж шаналгасангvй, тєрийн ордны гадаа ирж жагсаал цуглаан хийсэнгvй. Єєрийнхєє авъяас, чадвараар амьдраад байна. Энэ болгоныг хийж єгсєн байгууллагыг нураах тал руу нь яваад дууслаа л даа. Тэр 8000 хvний буцах билет нь бvгдээрээ эдний дээр байгаа. Тэр хvмvvс бvрмєсєн Монголд ирж байж “Зуучлагч товчоо”-ны vvрэг дуусна шvv дээ. Тэрийг нь ерєєсєє тооцохгvй юм. Нэг их ашигтай газар байна булаагаад авчихъя гээд дайраад байх юм. Юмныхаа учрыг олохгvй юм. Манай сайд нар хэзээ нэг хvн болдог юм байгаа юм.

1 comment:

Galbaatar Lkhagvasuren said...

өдөрийн мэнд.

УИХ-ын гишүүн, бас бусад бусад гишүүддээ нөлөөтэйн хувьд танд дараах хаягаар орж үзэхийг урьж байна, үүнд "УИХ-ын гишүүдэд хандсан СЭТГҮҮЛЧДЭД ЭРХ ЧӨЛӨӨ ОЛГО нэртэй уриалга" байгаа.
http://galbaatar.blogspot.com/2008/05/blog-post.html