Tuesday, January 23, 2007

З.Энхболд Монголдоо 'гадаад' ажил хийх боломж санал болгов


Өдрийн сонин, Б.Хишиг,

УИХ-ын гишvvн З.Энхболд єнгєрсєн баасан гаригийн орой оюутнуудад "байцаагдав". Тэрбээр Америкт сурч ирснийхээ дараа аутсорсинг буюу Монголоос явалгvй єндєр цалинтай ажилд орох боломжийг сурталчилж эхэлсэн билээ.

Эрхэм гишvvн оюутан залуусын хvсэлтээр хэрхэн аутсорсинг хийх, анг­ли хэл хялбар сурах, дээд боловсролын шинэчлэлийн сэдвээр лекц уншлаа. Хэрэв зэсийн vнэ буурвал Монголын эдийн засагт яаж єсєлт хийх вэ? З.Энхболд хєгжлийн гарц нь аутсорсинг гэж харж байна.

Анх жараад оны сvvлчээр Америкт ажиллагсдын цалин єсєхийн хэрээр vйлдвэрvvд нь хямд ажиллах хvчтэй орнууд руу нvvж эхэлсэн байна. Ажиллах хvч гадагш нvvсэн эхний давалгаа энэ байлаа. Харин интернэтийн нєлєєгєєр хоёр дахь давалгаа эхэлсэн агаад энэ удаа цагаан захтанууд нvvдэллэжээ.

"Хоёр дахь долгионоос бидэнд юм унаж ирэх гээд байна" гэж З.Энхболд ярилаа. "Бизнес даяарших тусам аутсорсинг хийх боломж нэмэгдэнэ. Нvvр тулж хvнтэй уулздаггvй, байн­га давтагддаг бvх хар ажлуудаа Америкийн баян компаниуд хямд газарт шилжvvлсэн" гэж тэр тайлбарлав.

Аутсорсингийн хэлбэрт утасны цаанаас хийдэг бvх бизнес багтана. Энэтхэгчvvд энэ чиглэлд ихээхэн амжилт олсон агаад америкчууд утасны дуудлагад нь энэтхэгчvvд хариу єгч байгаа гэж зvvдлээ ч vгvй дээ. Америкт операторын цалин 10 "ногоон" бол Энэтхэгт нэг доллар байдаг нь ийнхvv шилжилт хєдєлгєєнд хvргэжээ.

Харин Оросын инженерvvд толгой сайтай учраас энэ чиглэлийн аутсорсингод цахиур хагалах болов. Онгоцны билет захиалах, утсаар санал болгодог бараа сурталчилгааг бусад улс орнууд ч дуртайяа "шеф"-лэж авчээ. Энэтхэгчvvд аутсорсингоос 17 тэрбумыг "саадаг" гэж байгаа.

Америкчууд жил бvр татвараа бодох гэж толгой га­шилгадаг учраас англи хэлтэй бас Америкийн нягтлан бодох бvртгэлийн тогтолцоог ойлгодог ня-бо санхvvгийн чиглэлээр сурдаг оюутнуудад аутсорсингийн боломж гарч ирж байгаа аж.

Дараа нь оюутнууд асуултаар булж, гишvvн хоолойгоо сєєтєл ярьсан юм. Ардчилсан намын шилэн байрны хурлын танхим ийнхvv баасан гаригийн орой оюутан залууст нээлттэй байх болсон юм. "Хєгжицгєєе" клубынхны санаачил­гаар лидерvvдын лекцыг сонсох уламжлал тогтжээ.

15 comments:

Buyantsogtoo, Ts. said...

Блогтой болсонд тань баяр хүргэе. Таныг монгол орны хөгжлийн асуудлаар олон сонин нийтлэл танилцуулна гэж найдаж байна. Таны энэ бичлэгтэй бүрэн санал нэг байна. Энэ салбар, энэ чиглэлийг хөгжүүлэхэд бүх талаар хамтран ажиллахад бэлэн.

Anonymous said...

Монголын бүх төрийн түшээд Блогтой болвол гоё доо. Юу бодож, юу санаж явдагийг нь мэдэхгүй юу. Ямар нэгэн юм ярьж хэлдэггүй болохоор заримых нь нэрийг нь ч мэдэхгүй, юу хийдэгийг нь ч мэдэхгүй юм.

УИХ - д бас IT - г ойлгодог нэг ч гэсэн хүн байдагт баярлаж байна шүү.

Togoruu said...

Tand amjilt husye! ulam ih yum bichij ulam olon hunii sanaa bodliig sonsooroi.

Unknown said...

Пүүх ёстой баярламаар явдал болж байна шүү. Амжилт хүсье танд. Блогчидын эгнээнд тавтай морилно уу.

Luvsantseren said...

Төрд итгэх иргэдийн итгэл навс унасан, төрийн засаглал ингэж дампуурсан үед үүссэн УИХ-ын гишүүний блог "Халуухан дайны талбар" болох нь тодорхой. Мэдрэмжтэй байж УИХ-ын гишүүдээс анхдагч блоггер болсонд тань баяр хүргэе. Дараагийн нийтлэл /үнэ цэнэтэй эсвэл байдаг л/-ийг чинь тэсэн ядан хүлээж байна.

М.Огоо said...

tand amjilt husii

Zandaakhuu Enkhbold said...

Миний блог-т анхны comment улдээсэн Та бухэнд талархаж байна. Аль хэдийнээс бодсон боловч зав гарахгуй байсаар одийг хурсэн. Их хялбар хурдан хийж болохыг Буянцогтоогоос мэдлээ. Цаашид боломжийн хирээр юм бичих буюу ядаж сонин хэвлэл радио ТВ-ээр гарч байгаа санал бодлоо энд тавьж байх болно.

Anonymous said...

Тэгэхдээ энд тэнд ярьсан ярилцлагаасаа илүү, хувь хүн талаасаа ч юмуу, хүмүүстэй санал бодлоо солилцох маягаар цаашид бичвэл хүмүүсийг татах байхаа гэж боджийно.

Таны УИХ - ын гишүүний гэгээн дүрийг бид өдөр өнжихгүй сонин сэтгүүл, TV - үүдээр хардаг шүү дээ.

Илүү үг хэлсэн бол уучлаарай.

Жаагий said...

Tand amjilt husie. Barbayariin helsentei sanal neg baina.

Neu said...

УИХын гишүүн блог бичээд сууж байна гэсэн чинь сонин санагдчихлаа. :P Болж л байнашт. 1 нь ч гэсэн

БЭ said...

neeren yamar mundag yum be, ter UIh gishuudiig chin durvuljin hairtsagnaas l olj hardag shd, ingeed bidentei tsug zeregsteed blog bicheed yavj baina gedeg, peee yostoi tusuuluuchguim baina. tanid amjilt husey! ulam ihiig oruulaarai!

Beck said...

:) hehe,

Beck said...

orj unshij baih bolnoo. amjilt :)

gegeen said...

www.gegeen.com deer link add hiichih u.

Unknown said...

Yamar hayagaar yaj oroh um be? hariu helj tus bolno uu? jich- gadaad ajil hiih bolomj. tand amjilt husie.