Friday, April 27, 2007

З.ЭНХБОЛД: МАЛЧДЫГ ГЭРЭЛТЭЙ БОЛГОЖ ЧАДАХ ХҮНИЙГ Л САЙД БОЛГОМООР БАЙНА


УИХ дахь АН-ын зєвлєлийнхєн ТЭХ-ний сайдыг огцруулах саналыг УИХ-ын даргад єргєн барихаа мэдэгдээд буй. Энэ талаар зєвлєлийн гишүүн З.Энхболдоос тодрууллаа.

-Зєвлєлийн дарга сайдыг огцруулах бичгийг энэ долоо хоногтоо багтаж єргєн барина гэж байсан. Яг хэзээ єргєн барих вэ. Ямар шалтгаанаар хойшлуулаад байгаа юм бол?

-Д.Бат-Эрдэнэ, Ц.Баярсайхан хоёр гадаадад яваа. Д.Батбаатар байхгүй байгаа. Байхгүй байгаа гишүүд ирээд гарын үсэг зурчихвал єргєн барина.

-УИХ-д суудалтай єєр намууд ямар бодолтой байгаа бол. Танай зєвлєлд байр сууриа илэрхийлсэн тал бий юу?

-Энэ нэг их онцлохоор зүйл гэж үү. Сайд огцруулах сонин биш болчихсон биз дээ.

-Б.Эрдэнэбат сайдыг “Буман нарны гэр”-ээс гадна буруутгах шалтгаан бий гэсэн яриа чих дэлсэж байна. Зєвлєл яг ямар үндэслэлүүдийг огцруулах бичигтээ дурдах бол?

-Хамгийн гол шалтгаан нь энэ. Нарны зайг єгєлгүй хоёр жил болчихлоо. Бид 2005 оны арванхоёрдугаар сард мєнгє баталж єгсєн шүү дээ. Би гэхэд Євєрхангайд очоод удахгүй гэрэлтэй болно гээд ярьчихсан. 2007 он дундаа орчихлоо. Єнєє хүртэл манай тойргийн малчид гэрэлтэй болоогүй л байна. Хотынхон үргэлж цахилгаантай байдаг болохоор хєдєєгийнхний зовлонг ойлгодоггүй юм. Хєдєє нарны гэрэлтэй, гэрэлгүй гэсэн хоёр янзын айл байна. Ємнє нь 40-єєд мянган айлд нарны зай єгсєн юм билээ. Ихэнх айл хэдэн мянган жилийн ємнє ямар байсан яг тэр хэвээрээ л амьдарч байна гээд бод доо. Гэтэл єнєєдєр хэддүгээр зуун билээ. Малчдын номер нэг асуудал нарны зай болчихоод байна. УИХ найман тэрбум тєгрєг баталж єгчихєєд хоёр жил болчихлоо. Эцэст нь бид худлаа ярьсан нэр зүүж байна. Ерєнхий сайдыг хүртэл худлаа яриулж байна шүү дээ. 4000 гэрэл ачуулж байгаа гэсэн. Бас л худлаа болж таарлаа. Бидний сайдыг буруутгаж байгаа хамгийн гол шалтгаан энэ. Цаашлуулж яривал зєндєє л юм байгаа байх.

-Сайд мєнгє алдсан юм байхгүй, ямар ч хохирол байхгүй гэж тайлбарлаад байгаа шүү дээ?

-Солонгосын компаниас найман тэрбумын 30 хувь болох хоёр тэрбум 270 сая тєгрєгийг буцаагаад авчихсан юм билээ. Мєнгєний хувьд алдагдал байхгүй ч гэрэлтэй болох ёстой 50 мянган малчин єнєєдєр гэрэлгүй байна. Бид харж үзээд 2007 он хүртэл сунгаж єгсєн. Ямар ч үр дүн алга. Энэ мєнгє гэрэл болж хувирах итгэл алдарлаа.

-Та нар єнгєрсєн долоо хоногт Б.Эрдэнэбат сайдтай уулзсан. Сайд тэр үеэр ямар мэдээлэл єгсєн бэ?

-Тендерээ хүчингүй болгосноо л ярьсан. Дахиад зарлана гэж байна лээ. Бидний хувьд итгэл байхгүй болсон. Хүнийг нь соливол гэрэл ирэх болов уу гэж харах л үлдлээ.

-Танай намын зєвлєлєєс сайдыг гишүүнээс нь түдгэлзүүлж хууль хяналтынхнаар шалгуулна гэсэн шийдвэр гаргасан юм уу?

-Yгүй. Тийм юм байхгүй. Малчдыг гэрэлтэй болгож чадах хүнийг сайд болоосой гэсэндээ ийм шийдвэрт хүрсэн.

No comments: